Адилакс ХХК-ийн хүнсний агуулах эрүүл ахуйн шаардлага хангасангүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/74 тоот “Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 1.11.2 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалт хийхэд "Адилакс"  ХХК 44 хувь буюу дунд, "Далай баян андууд" ХХК 46 хувь буюу дунд, "ЗЭЭСТ" ХХК 48 буюу дунд, "Гоё санаа" ХХК 46 хувь буюу дунд эрсдэлтэй үнэлэгдлээ.

Шалгалтаар Адилакс ХХК-ийн хүнсний агуулах нь стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ тооцон, албан даалгавар хүргүүлж, Далай баян андууд, ЗЭЭСТ, Гоё санаа ХХК-дад зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. 



П.АНИР 
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-22 04:22:38
    үйлчилгээний төвүүдийн агуулах шаардлага хангах нь цөөн байхаа. Баянзүрх захаас зарим варенье зэрэг юмнууыг авахаар хаана хадгалж байсан юм бөөн тоос байдаг юм ...
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах