МИАТ ТӨХК нь нислэгийн тийз захиалгын гар утасны аппликейшнийг нэвтрүүллээ
МИАТ ХК нь Амадеус компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт гар утасны аппликейшнийг зах зээлд нэвтрүүлж байна. Та хэзээ ч, хаана ч нислэгийн тийз захиалах, нислэгийн мэдээлэл авах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой болж байна.
 
Энэхүү аппликейшн нь доорх боломжыг танд олгоно.

- Нислэгийн тийз захиалах, худалдан авах
- Зорчигчын бүртгэл хийлгэх, аялах суудлаа сонгох
- Нислэгийн төлөв харах
- Нэмэлт тээшний мэдээлэл авах
- Аялалуудаа хянах
- Нислэгийн нөхцөл, журамтай танилцах

Та дотоодын банкны төгрөгийн карт (Хаан банкаас бусад) болон олон улсын Visa, Mastercard, JCB and Diners/Discover кредит картаар төлбөр гүйцэтгэж, нислэгийн тийз худалдан авах бололцоотой.
 
Энэхүү аппликейшн нь үнэгүй ба Google Play, iTunes-ийн AppStore-оос тус тус татаж авах бөгөөд дэлгэрэнгүй заавартай танилцахыг хүсвэл доорх линкээр орно уу.
 
https://www.miat.com/pagecontent.php?pageId=186&lang=mn









Бусдад түгээх
  • gplus