Ерөнхий сайд газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцлоо
Газрын тос, шатдаг занар-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ чуулга уулзалтад газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Роснефть”, “Петрочайна”, “Бритишгаз”, “Снопес”, “Стейтойл” зэрэг дэлхийн том корпорациудын төлөөллөөс гадна бусад компани, байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
 
Чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож хэлсэн үгэндээ “Шинэчлэлийн Засгийн газраас газрын тосны салбарт эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг сайжруулах болон олон жил яригдаж байгаа уламжлалт бус газрын тосны асуудлыг тусгасан шинэчлэлийг хийлээ. Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр шатдаг занар, нүүрсний давхрагын метан хий зэрэг уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчинг бүрдүүлж чадлаа. Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны салбарт хайгуул, олборлолт, боловсруулалтыг дэмжих зорилгоор гэрээлэгчийг бүтээн байгуулалтын үе шатанд НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хамтад нь батлууллаа. Тус салбарын хууль нь олон улсад өрсөлдөхүйц нөхцөлтэй, ойлгомжтой, уян хатан болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны нөөц арвижиж, эдийн засаг торуулах үр өгөөж нь өснө” гэлээ.
           
Чуулга уулзалт газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, Газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын орчин, тус салбарын өнөөгийн байдал ба хэтийн төлөв, байгаль орчин ба орон нутгийн харилцаа, тэргүүний техник технологи, уламжлалт бус газрын тосны судалгаа ба хэтийн төлөв, дэд бүтэц, ажиллах хүчин зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Манай улсын газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурвынх нь нөөц тогтоожээ. Нөөцийн хэмжээг 332,6 сая тонн, үүнээс 43,3 сая тонныг ашиглалтын баталгаат нөөц гэж тооцож байна. Нүүрсний давхрагын метан хийн нөөц 3,2 их наяд шоо метр, шатдаг  занарыннөөц 788 тэрбум тонн гэж таамаглаж байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.