Чанаргүй барилга баригчдыг “Хар жагсаалт”-д оруулна гэв үү

Тендер гэж захиалагчийн тавьсан нөхцөл, болзлын дагуу шалгаруулалтад оролцохоор гүйцэтгэгчийн бэлтгэж ирүүлсэн санал юм.  Захиалагч гэдэг нь бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгч сонгох ажиллагаанд оролцож байгаа төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, өөрөөр хэлбэл тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авч буй байгууллага юм. 

Тэгвэл дээрх харилцааг зохицуулсан буюу тендерийн хууль анх 2005 онд батлагдан гарсан байна. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль анх 2005 онд батлагдсанаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон байдаг. Харин хуулийн хэрэгжүүлэх шатанд нийт 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон байна. Гэвч хамгийн их хэл ам маргаан дагуулдаг хууль бол тендерийн хууль. Төрийн албан хаагчид, эрх мэдэлтэй албан тушаалтнууд тендерийг өөрийн хамаарал бүхий компаниар хийлгэдэг гэхчлэн маш олон асуудлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. 

Үүнээс чанаргүй тендер гүйцэтгэж, тендер авсныхаа дараа үнээ өсгөдөг, ажлаа хийдэггүй, тендерт ялчхаад уг ажлыг гүйцэтгэх боломжгүй боллоо гээд гарчихдаг компаниудын ХАР жагсаалтыг гаргаж, дараа нь улсын ажил гүйцэтгүүлэхгүй байх заалтыг хуульд тусгахаар болсон байна. Учир нь  тендерт шалгарсан компанид тавих захиалагчийн хяналт сул байдаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалт үргүй, чанаргүй, жилийн дараа ашиглалтад орж байна. Тиймээс чанаргүй барилга барьдаг компаниудын хар жагсаалтыг гаргахаар зэхэж байгаа аж. 

 Мөн худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах юм. 

 

П.АНИР 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-23 03:18:44
    Итали эзэнтэй Дехор компани
  • Zocnin 2019-03-22 15:40:05
    Barilgacndiin ami nas olnoor hohirson kompaniig safety bdal hangaagyi bol ene jagsaaltand oruulax yostoi
  • зөвөө зөв 2019-03-21 11:44:08
    зөвхөн барилга ч биш , бусад салбаруудад ч байдаг хулхи, халтуурчдыг ч гэсэн оруулах хэрэгтэй
  • Бат 2019-03-21 05:42:42
    Чанаргүй барилга барьдаг эрхмүүдэд том арга хэмжээ ав сэтгүүлчид ч энэд муу нөлөө их үзүүлж байга насжилт өндөртөй барилга гээд л 1800 онд баригдсан Богд хааны ...
  • зочин 2019-03-21 02:11:42
    Сүүлийн үед Өмнөговь аймаг бүтээн байгуулалт гээд болсон болоогүй хөлдүү бетон цутгамал хулхи барилгууд дарааллан ёүндэрлэж байна нөгөө барилгууд нь түрүүчээсээ...
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-03-21 01:54:47
    BADELHAAN SAID ENE har JAGSAATIIG DARUI GARGAJ IREE ZAAWAL GAZAR HODOLJ NURJ BAIJ HAR JAGSAALT GARGAH ESTOI BISH BIZ DEE !! NIRGESEN HOINO NI HASHGIRAAD YAHIIN ...