Ундны усгүй болох эрсдэлтэй хот

Нэг хүнд 1000 шоо метрээс бага ус ногдож байвал тухайн газарт усны хомдол үүссэн гэж ДЭМБ үздэг.

2014 онд Хятад улсын нийслэл Бээжин хотын 20 сая гаруй оршин суугчид ердөө 145 шоо метр ус ногдож байжээ. Хятал улсын хүн ам дэлхийн нийт хүн амын бараг 20 хувийг эзэлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө 7 хувь нь тус улсад ногддог.

Колумбын их сургуулийн судлаачдын хэлснээр, Хятадын усны нөөц 2000-2009 онд 13 хувиар буурсан байна.

Мөн Хятадад усны бохирдол нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. 2015 оны статистик мэдээнээс үзвэл, Бээжингийн гадаргын усны 40 хувь нь унданд хэрэглэхийн аргагүй бохирджээ. Энэ бохир усыг хөдөө ажуй болон аж үйлдвэрийн салбарт л хэрэглэж болох аж.

Хятадын холбогдох албаны хүмүүс усны бохирдын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон томоохон төсөл хэрэгжүүлж байна. Мөн тэд усаа хайрлан хамгаалахыг иргэдэд уриалж, бизнесийн байгууллагуудад усыг өндөр үнээр өгөх арга хэмжээнүүд авч байна.

С.Анар


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.