С.Баярцогтын оффшор данс тойрсон тайлбарууд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны гүйлгээний хуулгыг Монголд авчирсан талаар мэдээлж байсан.   Тэгвэл өчигдөр  УИХ-ын Т.Аюурсайхан мэдээллээ бататгаж,  С.Баярцогт дансаа  тайлбарлаж хэвлэлийн бага хурал хийлээ.   Тэдний тайлбаруудыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  Энэ хэрэг олон эзэн холбогдогчтой байж магадгүй байна

-Иргэн С.Баярцогтын нэр дээр байдаг Швейцарийн банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т удахгүй очно.  Нийт таван дансны орсон, гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм.

Энэ ажил олон хүний оролцоотой хийсэн. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарийн холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би өөрөө зорилгоо хэлж байж орсон. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдээгүй. Дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийсэн гүйлгээ байна. Оюутолгойн гэрээ 2008 оны аравдугаар сард хийгдсэн. С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй байна.

Сангийн сайд асан С.Баярцогт: Швейцариас ирүүлсэн 700 гаруй хуудас материалыг АТГ-т өгсөн

-Би Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийн талаар тайлбарлая. Надад 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Шейвцарийн холбооны улсын Прокурорын газраас материалыг ирүүлсэн. Энд байгаа 700 гаруй хуудас материалыг би өнгөрсөн нэгдүгээр сард АТГ-д сайн дураараа өгсөн. Т.Аюурсайхан дипломат шуудантай андуураад байна.  Дипломат шуудан гэдэг тухайн улсын Элчин сайдын яамны Консулын газар бүх дипломат шуудангаа лацдаад дипломат паспорттай хүнээр  өгч явуулдаг.

Швейцарийн холбооны улсын Прокурорын газраас ирүүлсэн материал УИХ-ын даргын айлчлалтай давхацсан юм шиг байна. Харин Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авчирч байхдаа задалж уншсан эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Түүнээс биш ямар нэгэн банкнаас бус юм. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх прокурорын байгууллагын шийдвэрийн дагуу материал гаргаж өгнө. Тэгээд ч яриад байгаа оффшор данс нь 2013 онд хаагдсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2019-03-24 07:41:56
    uneheer ih mongo orson garsan bol horongiig ni huraah heregtei sh dee.Ayursaihan gishuun mundag ajillasan bna.Bayr hurgie .Bayrtsogt uneheer bardam bna yaj inge...
  • иргэн 2019-03-20 17:23:08
    Баярцогт банк ямарч хүний материалыг өгөхгүй гээд нуусан мөнгөө яаж ч байсан ил гарахгүй гэж их л бардам хэлж байхыг бодоход их л итгэлтэй сайн нуусан юм бна
  • Зочин 2019-03-20 12:49:49
    Их мөнгөтэй учраас л гадны өмгөөлөгч өндөр үнээр хөлслөө биз.
  • novhiin buh horongiig huraachaad ulsiin  2019-03-20 09:12:36
    Horongii ni huraa l daa yun ch ih erhluuldeg yum yun olon yum hutsdag novsh ve, buh horongii ni huraaj uls oroo dar, ger buleer ni ulsiin ajil hiih erhiig nizuv...
  • Зочин 2019-03-20 06:56:01
    Энэ лаларыг АТГ өөрийгөө хамгаалуулахаар түлхэж дээ. Энэ авилгалч одоо АТГ-ын шатарын хүү болж дээ...
  • Өвгөн 2019-03-20 05:34:47
    Энэ яаж их хөрөнгөтөй болсоноо лав тайлаж чадахгүй нь ойлгомжтой, хувийн гэдэг гарцаар гүйх гээд байна, хуулиа биелүүлэх ёстой биз дээ, цагаан захтаны хэрэг үү
  • 2013 2019-03-20 03:52:04
    2014 онд шүүх дээр ялагдаж, дансаа хаалгах үйл явцын хүрээнд орлогын эх үүсвэрээ батлаж чадаагүй тул дансны үйл ажиллагааг чиньцарцаасан биз дээ
  • монгол 2019-03-20 03:47:12
    Наад муу офшор Баярцогт хужаагаа хориочээ.
  • zochin 2019-03-20 02:10:13
    Аюурсайхан гэж ямар ч боловсролгүй мангар ш дээ хаха