Хурдан морины улс болон бүсийн зуны уралдаанууд товлогдлоо

Өнөө жил хурдан морины улс болон бүсийн хаврын уралдааныг зохион байгуулаагүй юм. 1996 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаанд анх хийсэн цагаас хаврын улсын бүсийн уралдаан өнгөрсөн жил Говьсүмбэрт болтол тасралтгүй хийгдэж байжээ.

Харин Дүнжингаравын уралдаан таван сард болж магадгүй байгаа аж. Морины олимп Их хурд-8 уралдаан уламжлал ёсоор өнөө жил болно.

Зуны улсын бүсийн  зургаан уралдаан товлогдлоо.

Улсын бүсийн уралдаан бүгд нэгдсэн товтой, долдугаар сарын 27, 28-нд өдрүүдэд болно.

  • Баруун бүс Баян-Өлгий (2012 онд анх удаагаа зохион байгуулсан),
  • Хөвсгөл (2007, 2010, 2014 онуудад улсын бүс нутагтаа зохион байгуулсан),
  • Баянхонгор (1999, 2009, 2014 онуудад баруун бүсийн даншиг зохион байгуулсан),
  • Өмнөговь (1999, 2003, 2007, 2011, 2015, 2016 онуудад улсын бүс зохион байгуулж байсан),
  • Говьсүмбэр (1992 оны анхны Боржигон наадам, 1999, 2003, 2007 онуудад улсын бүс зохион байгуулсан),
  • Дорнод (2005, 2009, 2014 онуудад зуны улсын бүс зохион байгуулсан) аймгуудад болох тов гараад байна.

Монголын уяачийн өдөрт зориулсан уламжлалт уралдаан наймдугаар сарын 9-нд Баянжаргаланд болно. 

С.Анар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-19 07:09:20
    анар мал минь баянжаргалан нэртэй сум тев дундговь баянхонгорт байдаг юм яасан ч ойлгомжгуй бичдэг юм бичиж чадахгуй байж чамирхах гээд байх юм
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-03-19 07:37:27
      Уяачдын холбоо байгуулагдсан газраа л хийнэ ш дээ. Төв аймгийн Баянжаргалан. 202.9.43.68 малаа
      66.181.168.81
      Мэдэгдсэн Хариулах