KFC-гээс 64 зөрчил илрүүлж, арга хэмжээ авчээ
Хан-Уул дүүрэг дэхь Зайсан дахь KFC түргэн хоолны газарт хоолны хордлого гарсантай холбогдуулан үйл ажиллагааг нь түр хаасан байгаа билээ.

Тэгвэл хордлого юунаас болж гарсан талаарх шалгалтын дүн эцэслэн гарчээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дараах мэдээллийг өглөө. 



Тэрбээр “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. Зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны концентрацийн хугацаа дууссан. KFC хоолны газрын нийт 410 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Гэтэл 9 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байна гэх мэт 64 зөрчлийг илрүүлж, тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан. Дөрвөн салбар дээр зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан.

Ажиллагааны хүрээнд зөрчлийг арилгуулж, тухайн салбарууд дээр 4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Долоон салбар дээр улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

"Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон. Мөн Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлгийн 14.4 дүгээр зүйл, 15.3.1 дүгээр зүйл, 15.2 дугаар заалтуудыг үндэслээд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан.

KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, барагдуулах арга хэмжээ авсан. Эмнэлгийн үзлэгт ороогүй есөн хүнийг Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзлэгт хамруулсан. Өвчтэй хүн илрээгүй” гэв.

Мөн түүнчлэн KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч "Си си эс эм жи" компанийн үйл ажиллагааг шалгасан. Зохих гэрээ зөвшөөрөлгүй, ус түгээч байсан. Зөрчлийн хэрэг нээж, 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна.

Тухайн худгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь тохирч байгаа. Халдварт өвчний дэгдэлт, шигэлийн үүсгэгч болох нь тогтоогджээ.

Зайсан дахь KFC түргэн хоолны газраас бусад 11 салбар нь өнөөдрийн байдлаар хэвийн ажиллаж байгаа юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИЙМ НАЙДВАРГҮЙ ГАЗАР БАЙЖЭЭ 2019-03-19 10:42:41
    ДЭЛХИЙД НЭР ХҮНДТЭЙ СҮЛЖЭЭ УЧРААС ЧАНАРЫН МАШ ӨНДӨР ШАЛГУУР, ХЯНАЛТТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ БАЙХ, ГЭЖ БОДОЖ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙСАНДАА ХАРАМСАЖ БАЙНА
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-19 10:25:54
    КЕС-г хаах хэрэгтэй . хуучны бамбарууш кафегаа нээгээд амар сайхан үйлчил.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-19 09:43:58
    КЕС-г хаах хэрэгтэй хүүхдүүд эцэг эхээс нуугдаад л орж бие хордуулана яасан мөнгөнд цадаж хандаггүй улс вэ?
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zass 2019-03-19 07:25:04
    tegeed noyon pizza mister pizza huushuur buuzaa ideed yav l da
    202.131.241.210
    Мэдэгдсэн Хариулах
  • генийн өөрчлөлтэй хоол 2019-03-19 06:50:30
    гудамжаар дүүрэн пэндийсэн хүүхэд хүүхэнүүд залуус яг гахайнууд аймшиг .90-оноос өмнө ер ийм байгаагүй юм даа. уур амьсгал хотын ритмд тохирсон монгол хоол зөв...
    202.179.24.96
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-03-19 06:14:37
    KFC iig tatan buulgaa Hun ardad hool bish hor taraasan zawaan gazar sh dee !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-19 06:05:26
    ухсэнийх нь зерчил арилах бугдийг хаа харийн шашин харийн хоол элбэгдорж гурав монголыг сенеене буу март мартвал ....
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах