Хустайн аманд ой хээрийн түймэр гарчээ
Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан хувийн өмч болон ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна.
 
Сүүлийн нэг хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэг болон Дархан-Уул, Дорнод аймагт гал түймэр гарсан байна. Тодруулбал, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул, Дорнод аймаг дахь хувийн өмчид гал гарсан байна.
 
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хустайн ам гэдэг газарт /“Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 15.26 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
 
Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаар 13 км зам туулан 15.45 цагт  очиж, нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, хоёр автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 16 алба хаагч, 26 дугаар ангийн гурван алба хаагч гээд нийт 38 алба хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17.20 цагт цурманд оруулж, бүрэн унтраасан байна.

Түймэрт нийт дөрвөн орчим га ойн талбай шатжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mod 2019-03-19 06:24:21
    Omhii lalaruud tenej yvaad zoriud gal tavia biz. Ezniig ni olj hariutslaga tootsoj modnii uniig hed dahin nugalaj toluuleh heregtei.
    182.160.33.7
    Мэдэгдсэн Хариулах