Европын холбоо “Татварын диваажин”-гийн хар жагсаалтаа шинэчлэв

Европын холбооноос татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтдаа 15 улсыг нэмлээ. Ингэснээр жагсаалтад орсон улсууд болон Европын холбоо хоорондох санхүүгийн гүйлгээ илүү чанга хяналтад орно гэсэн үг юм. Мөн шинэ зохицуулалтын хүрээнд Европын холбооноос жагсаалтад нэр нь орсон улсууд руу мөнгө шилжүүлэхийг хориглохоор болжээ.  

Тус жагсаалтыг 2017 оны 12 дугаар сард анх Европын холбооны 28 гишүүн улсын Сангийн сайд нар татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг үгүй хийх  зорилгоор баталж байсан юм. Европын холбооны Эдийн засаг, санхүү, татвар, гаалийн асуудал хариуцсан комиссар Пиерре Московичи “Европын холбооны татварын диваажингийн жагсаалт бол Европын амжилт мөн. Энэ нь дэлхий дахины татварын ил тод, шударга байдалд үр дүнтэй нөлөө үзүүлж байна” гэж хэлжээ.

Шинэчилсэн хар жагсаалтад анхнаасаа хар жагсаалтад байсан 5 улс болох Америкийн Самао, Гуам, Тринидад, Тобаго болон АНУ-ын Виржин арлууд мөн саарал жагсаалтаас хар жагсаалт руу шилжсэн Барбадос, Маршалын арлууд, Арабын Нэгдсэн Эмират Улс, Аруба, Белиз, Бермуд, Доминик, Фижи, Оман, Вануату нар багтжээ. Саарал жагсаалтад одоогоор 34 улс багтсан байна.

2017 оны анхны хар жагсаалтад нийт 17 улс байсан бөгөөд үүнээс хойш 60 улс Европын холбооны тавьсан шаардлагыг биелүүлж, 100 гаруй “аюултай” хууль, журам, тогтолцоогоо халжээ.   

Европын холбооноос улс орнуудыг гурван шалгуур үзүүлэлтээр авч үздэг байна. Үүнд: ил тод байдал (мэдээлэл солилцох олон улсын стандартыг биелүүлж байгаа эсэх), татварын шударга өрсөлдөөн (татварын зүй бус систем байгаа эсэх), эдийн засгийн бодит үйл ажиллагаа (улс орны татварын түвшин нь татварын хиймэл орчинг дэмжиж байгаа эсэх) орно.

Европын холбоо тус жагсаалтаа зарласны дараа Арабын Нэгдсэн Эмират Улс тус жагсаалтад багтсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна.  Төрийн хэвлэл мэдээллийн ВАМ агентлаг “Европын холбооны шаардлагыг биелүүлэхээр АНЭУ болон Европын холбоо  нягт хамтран ажиллаж байх үед тус жагсаалтад оруулсан байна”  гэж мэдээлжээ. 

Харин Бермудын удирдлагууд тус жагсаалтаас удахгүй гарах болно гэдгээ Ройтерс агентлагт мэдэгдсэн байна.

Доминик мөн тус жагсаалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ.  2017 оны 9 дүгээр сард манай улсад Мариа хар шуурга болж нийт орон сууцны 90 хувь нь эвдэрч сүйдэн, олон бизнес дампуурсан байх үед 12 дугаар сард нь зарлагдсан анхны хар жагсаалтад оруулсан байсан хэмээн Сангийн сайд нь орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. 

https://www.occrp.org/en/27-ccwatch/cc-watch-briefs/9361-ec-adds-uae-british-and-dutch-territories-to-tax-haven-blacklist

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.