Л.Жавзмаа: Тагнуулынхан миний хүүг анх барихдаа л дарамтлах хүн, өрөөг бэлдсэн байсан

Соёлын гавъяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Г.Жамъян С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар бичсэн “Улс төрийн аллага №2” нийтлэлээ өнгөрсөн лхагва гаригт манай сониноор дамжуулан уншигчид, олон нийтэд хүргэсэн билээ. Энэ нийтлэлийн талаар уншигчид санал бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Нийтлэлтэй холбоотойгоор бид Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцахаар төлөвлөж байсан юм.

Хэргийг гүйцэтгэсэн гэсэн гэрч Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс 20-25 жилийн хорих ялаар шийтгэснийг хаалттай хорих ангид эдлүүлж байгаа.

Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс уг хэргийг шалгасан ажлын хэсгийн хоёр гишүүнийг саатуулан шалгаж эхэлсэн мэдээлэл гарлаа.

Үүний дараа бид Л.Жавзмаатай уулзаж зарим зүйлийг тодруулан ярилцсанаа хүргэе.

-Та ойрд хүүгээ эргэж очив уу?  

-Өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд эргэж очсон. Тэр өдөр Тахир соёотоос 409 дүгээр хаалттай хорих руу шилжсэн юм. Түүнээс хойш уулзаж чадаагүй, Цагаан сарын дараа эргэхээр очтол  “Прокурор дахин шалгаж байгаа” ч гэнэ үү, тэндээс заавал бичиг авчир” гээд уулзуулаагүй. Одоо бие нь ямар байгааг мэдэхгүй, сэтгэл их зовж байна. Ер нь бол анх Төв аймагт аваачиж хорихдоо л хоолонд нь янз бүрийн юм хийж өгчихсөн юм биш байгаа гэж боддог. Тэр үеэс хүү минь юм идэж чадахгүй, дотор нь муухайрч бөөлждөг болчихсон байсан.

-Хэргийг шалгасан ажлын хэсгийн хоёр гишүүнийг хууль зөрчин эрүү шүүлт явуулсан байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Та дуулав уу?

-Хөдөөний хүн болохоор тэр талаар сонсч дуулсан юм алга. Миний хүүг дарамталж, тарчилгаж байсан тухайд бол би шүүх хурлын өмнө ч, хойно ч зөндөө хэлж ярьж ирсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүд, байнгын хорооны дарга нар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн шүүх, Дээд шүүх, Нийслэлийн болон Улсын ерөнхий прокурор, Тагнуулын байгууллага гээд бүгдэд нь захиа бичсэн. Миний бичсэн захиа өнөөдөр 108 хүрчихээд байна. Ямар ч хариу алга. Би хэвлэлийн хурал хүртэл хийж байсан. Тагнуулынхан миний хүүг анх баривчилснаас эхлээд дарамталж, тарчлааж байсан.

-Тухайлбал?

-2015 оны наймдугаар сарын 31-ний өглөө 9:00  цагийн  орчим  хүүгийн маань хашааны хаалганы үүдэнд машинтай хүмүүс ирж зогссон.  Хүү маань ямар хүмүүс манайд ирдэг билээ гээд очтол машинд чихэн оруулан  хааш нь ямар хэргээр авч яваагаа өөрт нь ч, гэрийнхэнд нь ч мэдэгдэлгүй авч явсан юм. Бид араас нь дөрөв хоног хөөцөлдөж яваад олоогүй. Ингээд Төв  аймгийн хориход аваачсан болов уу гээд очтол тэнд байсан. Тэнд хорихдоо тагнуулынхан тусгай өрөө бэлдчихсэн байсан гэсэн. Тэнд  Итгэл гэж том биетэй байцаагч  хамт байгаад үг зааж өгч дарамталдаг. Дээр нь рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар орж ирж зодож,  баас, шээсээрээ цацаж дарамталдаг. Тэр хоёр нийлээд “Чи Зоригийг алаа биз дээ” гэж зодож нүдэж, эрүүддэг. Тэгээд  “Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй” гэдэг байсан байгаа юм. Ц.Амгаланбаатар өрөөнд нь орж ирэн чиний хоолойг чинь хэрчинэ, нүдийг чинь сохолж,  чихийг чинь огтолно гэж сүрдүүлэн зодож, энэ хэргийг хүлээлгэхээр тагнуулынхантай хамтарч байсан байдаг.

Энэ хэргийг зохион байгуулагчид нь ТЕГ, прокурор, шүүхийнхэн шүү дээ. Хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийг тавьсан. Тэрийг нь ард түмэн маань харин  ойлгож байгаа.

 

Энэ хэргийг зохион байгуулагчид нь ТЕГ, прокурор, шүүхийнхэн шүү дээ. Хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн эмгэнэлт жүжгийг тавьсан. Тэрийг нь ард түмэн маань харин ойлгож байгаа.

 

-Эрүүдэн шүүж, зодож дарамталж байсныг нь та яаж мэдсэн бэ?

-Би  тэр тухай хүүгээсээ сонссон. Эх хүн хүүтэйгээ уулзахдаа “Миний хүүг яаж байна вэ” гээд асууна шүү дээ. Ингээд асуухад тэгж хэлсэн. Миний хүү С.Зоригийг алах хүн биш. Хууль, хүчний байгууллагын хүмүүс  хуйвалдаан хийж, миний хүүг хилс хэрэгт баривчилж, хилсээр ял оноож, шоронд хорьсон. Өнөөдрийг хүртэл миний хүү гурван жил найман сарыг шоронд өнгөрүүлээд байна. Энэ хооронд ар гэрийн амьдрал ямар байх вэ. Эхнэр хүүхэд, ээж аав нь сэтгэлийн зовлонд унасан. Ар гэрийн амьдрал сүйрлээ. Миний хүү  хэрэг хийгээгүй учраас би өнөөдрийг хүртэл зүтгэж яваа болохоос хэрэв хэрэг хийсэн нь үнэн бол эх хүн хашраг гэж л бодно шүү дээ. Үнэхээр миний хүү тэр хэргийг хийгээгүй учраас би гурван жил найман сар араас нь хөөцөлдөж  байна. Манай хуулийн байгууллагууд ухамсаргүй, ёс зүйгүй, мэдлэг чадвар нь ч дорой хүмүүс байх юм.  Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнай гэж хүн Ерөнхий сайдынхаа нэрийг ч мэдэхгүй. Миний бичсэн захидалд хариу ирүүлэхдээ “Та бүхнээс Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдод хандаж …” гэсэн байгаа юм. Тэр хүн нь  Ерөнхий сайд биш УИХ-ын дарга байсан шүү дээ. Мөн С.Зоригийн гэхийг М.Зоригийн гээд бичсэн байх жишээтэй.  Тэгээд “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гомдлыг хүлээж авч үзлээ, хариу өгөх боломжгүй” гэсэн байгаа юм. Ийм хүмүүс хууль хяналтын байгууллагын толгойд байгаад эгч нь  сэтгэл зовж суух юм.  Хүүдээ ч санаа их зовж байна.

-Таны бичсэн захидалд хариу өгсөн өөр ямар хүмүүс байна?

-УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  нар бас ч гэж энэ хэргийг үнэн шударгаар шийдүүлэх сэн. Үнэн мөнийг нь олох сон гэж бодож, ярьж санаа зовниж байдаг хүмүүс байна лээ. Тэрийг нь сонин, телевизийн мэдээнээс харж баярлаж суудаг даа.

-Б.Содномдаржаа нэг удаа шоронгоос ил захидал бичсэн. Тэр захидлаас танд юу мэдрэгдсэн бол?

-Тагнуулынхан  чинь хачин улс байдаг юм билээ. С.Зоригийн  амьдарч байсан байшинг хүүд минь зааж өгч “Нүглээ наманчил залбир” гэж дарамтлаад зургийг нь авсан байгаа юм. Бархасбадь гэж тагнуулын газрын байцаагч дагуулж явсан гэсэн. Тийм  маягаар хэрэг  бүдүүлж, зураг авалт хийгээд байсан байгаа юм. Нийслэлийн прокурор н.Батжаргал гэж бас нэг нөхөр хүүг минь бас  дарамтлаад байсан байдаг. С.Зориг агсны амьдарч байсан байр руу дагуулж очсон  тагнуулыхан “Энэ байшин шүү, хоёр давхар нь шүү. Харж байгаа биз дээ, чи одоо нүглээ наманчил залбир” гэж зааж өгөөд чамайг нар,салхи үзүүлэхгүй хориноо гээд үг хэлүүлэхгүй  дарамталж байсан байгаа юм. Эндээс би Монголын төр эзэнгүй, хэн юу дуртайгаа хийж байна гэдгийг мэдсэн. Энэ тухай би өмнө нь хэвлэлд ярьж байсан даа, миний зурагтай сонин гарсан байна лээ.

-Шүүх хурлуудад ар гэрийг нь оролцуулаагүй. Оролцуулсан бол та олон зүйлийг хэлэх байсан байх?

-Захиалагч илрээгүй гэчихээд  “Энэ хэрэг захиалагчтай”  гээд хүнийг  барьж хорьж тамлан зовоож хэрэг хүлээлгэсэн. Ийм хуулийн заалт баймааргүй юм. Тагнуул, хуулийнхан  элдэв башир арга хэрэглэж миний хүүд тариа хийж  ухаан санааг нь самууруулж байгаад  яриулсан зүйлүүдээ эвлүүлж  нотлох баримт  болгож шүүх хурал хийсэн.  Энэ маш ичгүүртэй. Тагнуул, хуулийнхан эхнээсээ ганц Ц.Амгаланбаатар гэгчийн ам яриагаар  шүүх  хурлыг  хийлгэсэн. Гэрчийн мэдүүлгүүд ч бүгд худал. Гэрч гэх хүмүүсийг хаанаас ч юм бэ олж ирээд мэдүүлэг гэж материал цуглуулсан. Тэгээд “Айсан хүн адуу үргээнэ”  гэгчээр  байцаасан, шалгасан хүмүүсээ хэвлэлд ам нээж болохгүй гэж гарын үсэг зуруулсан. Манай Эрдэнэт ч ийм байдал гарч хүмүүсээр гарын үсэг зуруулж дарамталсан. Би эрх баригчдад захидал явуулахдаа  энэ бүхнийг бичсэн. Ерөнхийлөгчийг Эрдэнэтэд очиход ч иргэдийн уулзалт дээр хэлж байсан.

-Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  С.Зоригоос гадна захиалагч талын нэг хүний гэрийг шатааж, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн   гэх хэрэгт буруутгасан. Та тэр талаар юу мэдэх вэ?

-Прокурорынхон л  тэгж хэлдэг.  С.Зоригийг алчихаад, хэргээ далдлах гэж  дөрвөн хүнийг хороож, айл шатаасан гэсэн. С.Зоригийг алсан хэрэг 1998 онд гарсан, тэр айлын гэр шатсан нь 2006 оны үе. Цаг хугацааны хувьд ч хоорондоо зохицохгүй асуудал. Миний хүү  хүн  алах хүн биш. Хэнийг ч алаагүй, ямар ч хэрэг хийгээгүй  байж  ямар гэрчээ устгах билээ. Гэмгүй хүнд дахин давтан зохиомол хэрэг нэмсэн,  үнэн нүдээ олох цаг эрх биш ирэх байгаа л гэж залбирах юм даа. Тэр айл  цахилгааны утаснаас болж гал гарч шатсан гэсэн галын дүгнэлт  гарсан  байдаг юм шүү.

-Таны хүүг  Ш.Отгонбилэг агсны малыг хардаг байсан гэх мэдээлэл цацагдсан.  Ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?

-Тэр хүнтэй  манайхны нэг ч хүн уулзаж байгаагүй, таних ч үгүй.  Манайх ч, хүү маань ч  өөрсдийн  цөөн малыг  маллаж ирсэн улс. Зохиомол хэргийн эхлэл хэзээ яаж тавигдав гэвэл, 2014 оны дунд үеэс эхлэн Цэвэлмаагийн Амгаланбаатар гэгч этгээдээс миний хүүд мессеж ирдэг болсон. Тэр Цэвэлмаа гуай манай зэрэгцээ хашаанд амьдардаг байсан бөгөөд ганц охинтой, тэрэндээ хань болгоё гээд бүтэл муутай хүнээс Амгаланбаатар гэгч хүүг багад нь өргөж авсан байдаг. Манайх 1991 онд тэр хүүг есөн  настай байхад нь фермерийн аж ахуй байгуулж нүүгээд тэднийхээс холдож явсан юм. Гэтэл тэр Амгаланбаатар өсч томрох тусмаа зан ааш нь эвдэрч эхийнхээ гэр орны юмс, үхэр малыг нь зарж, хэрэг төвөгт орооцолдож сүүлдээ таксины жолоочийг мөчилж алаад баригдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Цаазгүй монгол зарлигаар өршөөгдөж 25 жилийн ял аваад шорон дамжин хаана явааг нь ах дүүс нь мэдэхээ байсан юм. Гэтэл энэ нөхөр 2014 оны дунд үеэс хүүд маань мессеж бичиж тэр нь 28 хуудас болсон .

Өдрийн болсон бүх явдлыг оройд нь мессежээр хэлдэг. Жишээ нь байшингийнхаа цонхны хамгаалалт хийхэд орой нь яг дэргэд нь харж байгаа юм шиг “Чи юунаас айгаа вэ цонхондоо хамгаалалт хийгээд, улаан куртиктэй хар малгайтай явж байна” гэх шиг. Тэгээд “Чамайг ална, танайхыг шатаана, хүйс тэмтэрнэ, чи Зоригийг алахад оролцоо биз дээ. Та нарыг бүгдийг чинь ална” гэх зэргээр дарамталж намайг эргэж ир гэж хэлдэг байв.

Хүү маань өдөр болгон шахам мессеж ирэхээр сүүлдээ аргаа барж Эрдэнэтийн цагдаагийн газарт шалгаж өгөөч, арга хэмжээ авч өгнө үү гэж 2015.02.08-нд өргөдөл өгсөн боловч арга хэмжээ авч өгөөгүй. Эцэст нь ийм л зохиомол хэрэгт гүтгэх гэж эртнээс бэлдэж явуулга хийж байсан юм байна гэдгийг бид  ойлгож авсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЦААЗ 2019-03-20 02:46:58
    Бадарчин явсан газар балагтай батгана суусан газар өттэй гэж Энэ Элбэгдорж гай өршөөгөөгүй бол тэр Амгаланбаатар гэгч гай тарихгүй л байж дээ
    202.131.230.238
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-19 10:57:45
    Элбэгдорж,Батүүл нарт хамгийн их шавар хаагч нь Зориг учир устгахаас өөр аргагүй болсон
    103.26.193.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Jiriin irgediig bitgii helmegduuleed bai 2019-03-19 10:48:10
    Bulgang heltel ni shorond hataa, huivaldaj alaad huvia hurtsen. Tansaglah geheer Zorigiin shudarga zan saad boldog bsan, Zorigoos hoish mash tansag amidarch bga...
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-19 09:07:34
    Орчин цагийн хэлмэгдүүлэлт байна ш дээ. Хурдан шүүх прокурорын дүгнэлт шүүх хурлаа хийж хийгээгүй хэргийнх нь хуулийн шийдвэрээ гаргаж энэ хүмүүсийг чөлөөлөөч
    124.158.95.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-19 06:43:01
    Элбэгдорж гэгч этгээд ямар их нүгэл хийгээ вэ. Энэ нүгэл нь өөрт нь хамсаатан нарт нь хэзээ нэгэн цагт гэсгээл авчирна даа
    202.21.127.161
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-19 05:48:31
    Ховдын шүүх прокурынхан бас л хувилдаад ажил өгөөд өөр ажилд томилсон хүнийг буцаагаад тэр ажлаа хий гээд шүүхийн шийдвэр гаргачихдаг мөнгөтэй хүнд л үйлчилдэг
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • al 2019-03-19 04:51:39
    Элбэгдорж гэгч ер-чийн үед энэ улс 37оны аймшигт явдлаас долоон дор болжээ гэдэг нь баримтаар бодитоор нотлогдож бна,хууль шүүх,тагнуул түүн- дохиураар хөдөлж б...
    64.119.16.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-03-19 04:04:23
    Ene ekh khun mash mundag jinkhene ukhdel ur khaam shuu dee zailuul ene khogshin unen ayrij bna shuu dee tomchuud kheregee ene 2 khund uuruulekh gej iim jujug zo...
    103.26.195.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-19 03:46:02
    Хөөрхий энэ ээж нас нь өндөр болж бна даа . Хүүгээ хэргээс нь чөлөөлж шударга үнэнийг олтол эх нь үрийнхээ талөө мятаршгүй л явж бна . Сайн цаг нь ирээсэй дээ ....
    150.129.140.99
    Мэдэгдсэн Хариулах
  • наран  2019-03-19 03:31:00
    Энэ хүнийг үнэхээр ямарч хамааралгүй гэдгийг эхлээд яригдаж байхаас нь хүмүүс мэдэж арай ч дээ гэж л хүлээж авсан. Одоо ч үнэнийг хүлээсээр ... Хууль дампуурсан...
    124.158.77.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-19 03:14:10
    Хэлэх үг алгаа...Энэ төр улсын ажил хийж байгаа улсууд усан тэнгүүд байдаг юм байна..ямар бузар юм бэ...хөдөөний малчин хүүхэд хотод ирээд хүн алан гэж байхгүй....
    91.141.0.79
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-03-19 02:24:52
    үнэн мөнийг нь олох л хэрэгтэй, захиалагчийг эхлээд олмоор юмаа
    203.217.139.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Заяат 2019-03-19 02:18:01
    Захиалагч нь Элбэгдорж, БатҮүл 2 гэсэн.
    66.244.109.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-19 01:52:32
    хорин нэгдугээр зуун арай л биш уу 1937 он бол еер орос гурний дарамтаар хядлага хэлмэгдуулэлт явсан енеедер юу болоод бна элбэгдоржийг байцаавал яасийм
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах