Хоёр барилгын хооронд  гал гарсан шалтгаан нөхцлийг  тогтоохоор ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт өчигдөр  17:30 цаг орчимд  гал гарсан байна. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн  агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ.

Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхарын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний хоёр цонхны шил хагарсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учраагүй, түлэгдэж бэртсэн, угаартсан хүн байгаагүй. Мөн эд хөрөнгөнд ноцтой хэмжээний хохирол учраагүйг албаны хүмүүс мэдээллээ. Галын дуудлага авсан даруйд Гал унтраах, авран хамгаалах 10-р ангийн алба хаагчид болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ирж барилгын гадна талыг хамгаалалтад авч, гал унтраах арга хэмжээг шуурхай  авснаар галыг бүрэн унтраасан байна.

Тус газарт гал гарсан шалтгаан нөхцлийг  тогтоохоор  холбогдох мэргэжлийн байгууллагууд  ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын галд өртсөн дээрх хоёр өрөөнөөс бусад хэсэгт гал тархаагүй, хохирол учраагүй тул маргааш нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэв.
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-19 01:24:54
    гал еедее одоо ч улаанбаатарын утаа арилна биз дээ ер нь утаа багассан шуу хотын шинэ дарга ч томилогдонгуутаа утааг багасгасан байхаа солиор урь унаж ус гэсч б...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах