Дэгийн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах нь
УИХ дарга өчигдөр ээлжит бус чуулганыг нээхдээ “Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн мэдэгдэв.

Яг энэ тухай үе үеийн УИХ ярьж, зорилго тавин ажиллаж эхэлсэн ч  үр дүн гээд хэлчих юм бараг үгүй. Тэгвэл шинэхэн УИХ-ын дарга парламентын шинэчлэлийг зоримог хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байгааг өчигдөр дуулгалаа. Иймээс нэн тэргүүнд УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Энэ ажлын хэсэг бусад улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судалж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах юм.

Мөн үүнээс гишүүд ирц, саналаа  хурууны хээгээр өгдөг байх хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь. Үе үеийн парламентад анхаарал татаж, асуудал дагуулдаг нэг зүйл бол яах аргагүй ирц. Гишүүд хуралдаандаа хүрэлцэн ирдэггүй. Санал хураах явцад бусад гишүүдийнхээ кнопыг дарах гэхчлэн асуудлууд парламентын танхимд өрнөдөг. Тэгвэл УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-ний  өдрийн хуралдаанаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр гишүүд ирц, саналаа  хурууны хээгээр өгдөг байх заалт оруулсан билээ.

Дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Санал хураалт явуулах ерөнхий журмаар:

 9.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

 9.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна. /Энэ хэсэгт “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн 2 дахь өгүүлбэр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заасан.

 Энэ хуулийн гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгөх заалт хуульд заасны дагуу хаврын чуулганаар хэрэгжиж эхлэх юм. Харин гишүүдийн хурууны хээгээр саналаа өгөх төхөөрөмжийг УИХ-ын Тамгын газраас бэлэн болгож, чуулганы танхимд байршуулаад байна. Гишүүд хурууны хээгээр саналаа өгснөөр бусдын өмнөөс кноп дардаг хууль бус үзэгдэл арилна гэж үзэж байгаа юм.

Ийнхүү М.Энхболдын парламентын үед батлагдсан хууль Г.Занданшатарын парламентын шинэчлэлийн суурь нь болох нь. Харин энэ суурин дээр Г.Занданшатар дарга ямар шинэчлэл хийхийг харах л үлдэж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-19 12:57:11
    Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж шүүх,прокурорын асуудлаа шийдвэрлээч,Нямдорж ягаад таг болчих воо
    103.26.193.237
    Мэдэгдсэн Хариулах