Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн баярыг тохиолдуулан Төв аймгийн Онцгой байдлын газраас дээрх анги, эрэн хайх бүлгүүдэд ажиллах алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар оролцсон юм.
Энэ үеэр аймгийн Засаг даргын хөрөнгөөр шинээр байгуулагдсан анги, салбаруудад шуурхай албаны УАЗ фургон автомашиныг хүлээлгэн өглөө.
Ингэснээр нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нэвтрэх