Я.Содбаатар: Алт тушаалт 81 хувиар буурсан
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Хэлэлцсэн асуудалтай холбоотой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж сонирхсон асуултад хариулт өгөв.

-“Алтны тушаалт бага байна” гэж яриад байна. Хууль хяналтын байгууллага хяналт тавих ажлаа чангатгаж болдоггүй юмуу?
 
-Я.Содбаатар: Бидэнд юуны түрүүнд бүс нутагтаа алтны татвараа ойролцоо байлгах шаардлага үүссэн. Алтны наймаа хууль бусаар явах, хар зах бий болох эрсдэл үүсчихээд байна. 2006 онд Монгол Улс жилдээ 18 тонн алт, 2005 онд 20 тонн алт олборлож байсан бол 2014 оны үед Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурсан. Алт бол эдийн засагт гол нөлөө үзүүлдэг ашигт малтмал гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс энэ ашигт малтмалаа Монголдоо авч үлдэх үүднээс татварын орчинд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байна. Энэ хуулийг гаргахгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувийг нэмээд үндсэндээ 9-10 хувийн татвартай болчихоод байна. Олон улсад хамгийн дээд тал нь 6 хувийн татвартай байгаа. Тиймээс энэ асуудалд улсын эдийн засгаа бодож шийдвэр гаргах ёстой. Жилийн эцсийн байдлаас харахад алт тушаалт 81 хувиар буурсан. Цаашлаад дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр барих, хууль эрх зүйн орчныг чангатгах шаардлага урган гарч байна.

-Хуулийн хэрэгжих хугацааг сунгавал алт цэвэршүүлэх үйлдвэрээ барьж амжих уу?
 
-Я.Содбаатар: Алт цэвэршүүлэх үйлдвэр барих эсэхэд эцсийн шийдвэр гараагүй. Зөвхөн алт цэвэршүүлэх үйлдвэр барихын тулд хуулийн хэрэгжих хугацааг сунгах гээд байгаа юм биш. Өнөөгийн дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, бусад орнуудын алтны татварын орчинтой харьцуулан том зургаар нь салбарын хөгжил талаас нь харж байна.

-Томилгооны асуудалд МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
 
-Д.Тогтохсүрэн: Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад 8 асуудал байгаа. Татварын гурван хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн таван хуулийг хэлэлцэнэ. Томилгоотой холбоотой Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох, УЕП-ын орлогчийг томилох эсэхийг зөвшилцөх, АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэнэ гэсэн товтой байгаа. Томилгоотой холбоотой гурван асуудлыг ойрын үед бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн байр сууриа илэрхийлж, чуулганаар хэлэлцэнэ.

-Татварын багц хуулийн гол өөрчлөлт юу вэ?
 
-Б.Баттөмөр: Татварын хуулийн гол агуулга нь жижиг, дунд аж ахуйн нэгжийг нэг хувийн татвартай болгож байгаа. 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хялбаршуулсан тайлан гаргах бөгөөд нэг хувийн татвар төлдөг. Гишүүдийн хувьд босгыг нь 100 сая болгох санал гаргасан байгаа. Удахгүй ажлын хэсгээр ярилцана. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 10 хувийн татвар төлж, 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм.
П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ӨӨ ХӨӨРХИЙ НЭРИЙН ХОР 2019-03-19 06:06:42
    ХООЕ ГИШҮҮД ЭЭЭ. ТЭГВЭЛ ЕР НЬ АЛТААР АЛТНЫ УУРХАЙГААР ЯАХЫН. БҮГДИЙГ НЬ ХААЧИХ. НИЙТ ОЛСОН АЛТНЫ 91 ХУВЬ НЬ ХИЛ ДАВААД ЯВЧИХДЫМ БОЛ ҮЛДСЭН 9 ХУВИАР ЯАХЫН.
    202.179.26.188
    Мэдэгдсэн Хариулах