Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 37  эмнэлэгт шаардлага  хүргүүлсэн

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн цаг үеийн байдлаар зарим байгууллагын удирдлага мэдээлэл хийв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Манай газраас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 937 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэлээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогооны клиникүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 123 эмнэлэг хамрагдаж, эмнэлгийн анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй, эмчилгээний үр дүнг тооцож ажилладаггүй, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, эмнэлгийн үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт, шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг 37  эмнэлэгт хүргүүлсэн хэмээн танилцуулав. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ оны эхний 2 сарын өвчлөл, эндэгдлийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Нийслэлийн хэмжээнд 6133 эх амаржиж, 6175 хүүхэд төрсөн байна. Төрөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 төрөлтөөр буюу 1.1 хувиар нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 1340.3 мянган үзлэг хийгдсэн ба нийт үзлэгийн 49.8 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Нийт үзлэгийн 33.6 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 44 хувийг өвчний учир амбулатори, 13 хувийг гэрийн идэвхтэй хяналт, 8.9 хувийг диспансерийн хяналтын үзлэг, 0.6 хувийг гэрийн дуудлага тус тус эзэлж байна. Оны эхний 2 сарын байдлаар халдварт өвчний 3489 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 24.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 0.6 хувиар буурчээ. Энэ сарын 11-ний байдлаар нийт амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 4.5 байгаа нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажилласны үр дүн юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд галзуу, хачиг, бэтэг өвчний хяналт сэргийлэлт сэдвээр дүүрэгчилсэн гардан үйлдлийн сургалтыг зохион байгуулж, 102 эмч, мэргэжилтнийг хамрууллаа” гэж ярилаа.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine