Хууль бусаар дуслын систем, нэг удаагийн тариур нэвтрүүлэхийг завдав
Хаяг шошгын зөрчилтэй нийт 11000 ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Уг үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, прокурорт шилжүүлжээ. 

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох эрхтэй бөгөөд хувь хүн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж импортлохыг хуулиар хориглодог байна. 
П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.