Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг даваа гараг бүр авах боломжтой
Нийгмийн даатгалтай холбоотой олон асуултыг иргэд бие биенээсээ асууж, сураглаж, чих тавьдаг ч дийлэнх нь буруу ташаа мэдээлэл байх тал бий.

Тиймээс энэхүү эрэлт хүсэлтийг харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд, даатгуулагчдадаа зориулан долоо хоног бүрийн  даваа гарагийг нээлттэй өдөр болгон зарласан билээ.

Өнгөрсөн 2018 оны дөрвөн сараас эхлүүлсэн энэхүү нээлттэй өдөрт ойролцоогоор 20-30 хүн хандан шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөө албаны эх сурвалжаас авдаг бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хаана хэрхэн хандах зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авснаар таны цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.

Иргэн, даатгуулагч танд нийгмийн даатгалтай холбоотой тулгараад буй асуудал байвал, та нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг бол, өндөр насны тэтгэврээ удахгүй тогтоолгох гэж буй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зориорой.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, нэрийн дансны мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж түүний өөрчлөлтийн талаар “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнээр дамжуулан авах боломжтой.

Та өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст хандан аппликэйшнээ гар утсандаа суулгуулахаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоног бүрийн даваа гарагт иргэдийг нээлттэй хүлээн авч хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь өгөхөөр ажиллаж байгааг дахин дуулгая.   
 


 О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Д.Оюунбилэг  2019-03-18 06:07:25
    Өнөөдөр очиж НДЕГ-аас лавлагаа авлаа. Сайхан эелдэг зантай залуу шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай өглөө. Их баярлалаа.
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах