“Жи Тайм”-ын М.Марат оргон зайлсан ч хохирлыг барагдуулна гэв
Казахстан улсын иргэн М.Марат нь Монгол Улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулсан байдаг. Уг компаниар дамжуулан Монгол Улсад олон шатлалт пирамид хэлбэрээр бизнес явуулж, олон мянган хүнийг элсүүлж, мөнгө угаах аргаар залилан хийсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байгаа.

Улмаар М.Маратыг хил даван зугтаах гэж байхад нь 2017 оны хоёрдугаар сарын 17-нд “Чингис  хаан” олон улсын нисэх буудал дээрээс баривчилсан юм. Гэвч хэргийн холбогдогч уг этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.

Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Жи тайм” сүлжээний хэргийг шалгаж байна. Тус сүлжээнд 11.734 иргэн хохирсон гэж мэдүүлгээ өгчээ.

Уг сүлжээг үүсгэн байгуулсан Казахстан улсын иргэн М.Марат нь хэргийг мөрдөн шалгах явцад оргон зугтааснаас хойш өнөөдрийг хүртэл олдоогүй нь хэргийн мөрдөн байцаалтын явц хохирлыг барагдуулах ажил удаашрах шалтгаан болсон. Энэ хэрэгт 6.9 тэрбум, 400 сая төгрөгөөр үнэлэгдэх авто машин гурван тэрбумын үнэт эдлэлийг хохирлыг барагдуулах зорилгоор мөрдөн байцаах шатанд битүүмжилсэн. Мэдүүлэг өгсөн иргэдийн хувьд 26 орчим тэрбумын хохирол гарсан гэх тооцоо гарсан байна. Хохирсон иргэдийн дийлэнх нь мөнгөө аваагүй байгаа. Гэхдээ сүлжээнд элсээд хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулна”гэж ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-18 07:09:08
    Шүүх сэргийлэхийн өмнө мөнгө ямар хүчтэй болсоны тод жишээ одоо энэ параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй
  • Д 2019-03-18 05:16:59
    Барагдуулах хэрэггүй хохь нь олон нийтийн мөнгөөр барагдуулна гэж хуцавда
  • kkk 2019-03-18 04:18:59
    Хэн хэний мөнгөөр барагдуулах гээд байгаа юм бэ?
  • зочин 2019-03-18 03:24:20
    Хууль цагдаа гэж хил гааль гэж байна уу. Яахаараа оргон зайлдаг юм .Оргож зайлан зугтаасан өдөр гарч байгаа ажилчдад арга хэмжээ авч олонд дэлгэх хэрэгтэй .аж...