Өнөөдөр болох үйл явдал...
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхайд СХД-ийн Засаг дарга дүүргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Хангарьд ордны 14 давхарт  мэдээлэл авах сэтгүүлчид 99010499 утсаар холбогдоно уу.

11:00 цагт  MN-Мэдээллийн төвд  Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуультай холбогдуулан АН-аас иргэдэд мөнгө тараасан талаар тус дүүргийн МАН-ын хорооноос баримттай мэдээлэл хийнэ.

13:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг хүлээн авах арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцоно. 99179899

14:00 цагт 100 ажлын байр - 100 гэр бүл "Хан богд кашмер" ХХК Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зорилтот гэр бүлүүдээс 18-40 насны зуун хүнийг үнэгүй сурган цалинтай дадлагажуулж ажил олгох ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурна. 13-аар хорооллын зүүн тийш явдаг автобусны буудлын урд "Соманг" плазагийн 4 давхарт ДЗМОУБ-ын байранд Утас: 99006962

15:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнагдана. МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүрэлцэн ирж одон гардуулна. Мөн ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлнэ. Эрхэм сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: ТТАХНЭ-ийн 8 давхарын хурлын зааланд
Холбоо барих: 99895514
С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.