Энэ сарын 23-нд Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдана

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт энэ сарын 23-нд  дахин сонгууль явагдана. Тодруулбал, өнгөрсөн 2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Иймээс Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн тухайн шатны сонгуулийн хороо зохион байгуулах юм.

Дахин сонгууль энэ сарын 23-ны өдөр 07.00-22.00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшигчдийн ажиллагаа одоогоор хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлсэн бөгөөд нийт 4 намын 8 нэр дэвшигч, 4 бие даагч өрсөлдөх аж. 

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.