Эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар хүргүүллээ
Шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль”-ийг 2019 оны 1 сарын 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор бүх шатны төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад гурван  чиглэлээр хугацаатай албан даалгавар хүргүүллээ.

Албан даалгаварт төрийн зарим байгууллагууд Төрийн албаны тухай хууль зөрчсөн хүний нөөцийн хууль бус томилгооны зөрчлөө өөрсдөө арилгах,  шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зэрэг дэв олгохдоо УИХ-ын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан журмыг мөрдөж ажиллах, чиглэл өглөө. 

Шинээр мөрдөж байгаа хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдвол урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь төрийн албан хаагчийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор туссаны зэрэгцээ нөхөн олгоогүй бол тухайн хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр  тусгасан аж.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-15 10:17:21
    Шүүхийнхэн шүүхийн шийдвэрт ажилладаг хүмүүсийг нэг талаа барьж шийдвэр гаргадагыг болиулах хэрэгтэй ард түмэн энэ бүхнээс залхаж байна
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-15 08:54:36
    Ховд аймгийн шүүх бол мөнгөтэй хүний гар хөл болчихсон мөнгөтэй бол ажлаас буруу халагдсан байхад ч гэсэн ажилд нь эргүүлээд томилчихдог болих хэрэгтэй
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-15 08:44:44
    Хуулийн дагуу халахаар эргүүлээд томилчихдог тогтолцоогоо болих хэрэгтэй.Өчнөөн мөнгө идчихсэн байхад ахиад томилох шийдвэрийгээ таслан зогсоо хэрэгтэй
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах