Улаанбаатар Дарханы чиглэлийн замыг ирэх сарын 25-аас арваннэгдүгээр сарын 25-н хүртэл хаана
Зам тээврийн яамнаас “Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын бэлтгэлийг хангах, газар чөлөөлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт”-ын талаар сонсгол хийж байна.

Замын ажилтай холбоотой дөрөвдүгээр сарын 15-наас арванэгдүгээр сарын 25-ныг хүртэл Дархан Улаанбаатар чиглэлийн замыг хаах юм байна. Зам хааж байгаатай холбоотой түр зам гаргаж, том оврын ачаа тээвэр болон төмөр замын нэмэлт аялалуудыг гаргах юм байна. Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сумдын зорчигч нарыг одоо ашиглаж буй авто замын дагуу түр зам гаргахаар болсон байна. Мөн Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын зорчигч нарыг Булган-Дашинчилэн- Лүн гэсэн чиглэлээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр болжээ. Тус чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өртгөтгөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа бол хоёр эгнээг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр байгаа билээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 орчим тээврийн хэрэгсэл зорчдог бол наадам, цагаан сар зэрэг зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үеэр өдөрт 12300 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг юм байна.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine