"Бо Бэ констракшн" компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 470 гаруй барилга баригдаж байгаа бөгөөд эдгээрийн 26 барилга нь үйл ажиллагаа зогсоох акт тавигдаж, торгууль шийтгэвэр авсан ч хууль бусаар баригдсаар байгаа талаар НМХГ-аас мэдээллээ. Эдгээр 26 барилга улсын байцаагчийн хоригийг үл хамаарч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа учраас тухайн компаниудынх нь тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Барилга хот байгуулалтын яаманд хандахаар болсон байна.

Мөн он гарсаар барилгаас унаж амиа алдсан 14 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Энэ сарын 7-ны өдөр барилгаас унаж амиа алдсан 3 залуугийн хэрэгт гүйцэтгэгч "Бо Бэ констракшн" компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга мэдэгдлээ. Улмаар ирэх долоо хоногоос эхлэн НМХГ, НЦГ-тай хамтран шинээр баригдаж буй барилгуудад дахин шалгалт хийхээр болжээ.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-10 05:10:37
    үнсэний чинь Бо Бэ. Цаад эзнийг нь хориоч
    202.179.29.19
    Мэдэгдсэн Хариулах