Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын нэг Ерөнхийлөгч болж байж
 

Монгол Улсыг олон жил угжсан ганц “саалийн үнээ” бий. Тэр бол “Эрдэнэт үйлдвэр” юм. “Эрдэнэт үйлдвэр” нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. 1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан байдаг. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг.

Өдгөө “Эрдэнэт үйлдвэр”- ийн эзэмшлийн асуудап ихэд ээдрээтэй болоод байна. Гэхдээ энэ үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, “саапийн үнээ”-нийхээ үүргийг сайтар гүйцэтгэсэн хэвээр байгааг Засгийн газар ч, тус үйлдвэрийн удирдлагад байгаа талууд ч мэдээлж, мэдэгдээд байгаа.

Харин дээр хэлсэнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах процесс Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байх өндөр магадлалтай болоод ирсэн. Энэ нь УИХ-ын нэр бүхий гишүүд, Засгийн газраас танилцуулсан янз бүрийн схем, нууцын зэрэглэлээс гаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэргээс ил болж эхэлсэн. Яг үнэндээ ил болж буй баримтуудыг харвал энэ хэргийн эцэст маш аюултай үр дүнд хүрч мэдэхээр байгаа юм. Товчхондоо Монголын банкны системд ноцтой “газар хөдлөлт” явагдах хэмжээний эрсдэл харагдаад байгаа. Дээрээс нь энэ худалдан авалтыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх аваас улс төр, бизнесийн маш олон нэр хүндтэй хүмүүс холбогдоно. Бас голдуу хуулийн чиглэлээр суралцажтөгссөн олон сайхан залуу “аав’’-ын хаалга татаж мэдэх юм. Гэхдээ асуудлыг хууль, шүүхийн байгууллага нэг тийш шийдээгүй байгааг хэлэх хэрэгтэй.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан асуудлаар Худапдаа хөгжл ийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”- ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаныхан энэ сарын 5-ны өдөр баривчлан саатуулж, шүүх нэг хонуулаад маргааш нь тэднийг Цагдан хорих төвөөс сулласан.

Тэдний зүгээс одоо Засгийн газартай, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлцэл хийх хүсэлтийг хүргүүлээд байна. Өчигдрийн тухайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданаас ирээгүй байсан учир ямар нэг хариу мэдэгдсэнгүй. Ямар ч байсан ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд багтаагүй ч маш халуун сэдэв бол энэ болж таарч байна. Нөгөөтэйгүүр, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхнөөс олон нийтэд ил болж, өнөөг хүртэл нэг л “темп”-тэй яригдсаар ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан хүмүүсийг гэнэтхэн баривчилж хориод, удаалгүй сулласан асуудлыг тойрсон, үүний дараахь үйл явдлуудад янз бүрийн түвшний экспертүүд анализ хийж эхлээд байна.

Ганц хоног хоригдоод гарч ирсэн О.Орхон “Хүчээр баривчлагдлаа” гэсэн. Гэхдээ тэднийг шүүгч, прокурорууд, улстөрчдийн нөлөөгөөр “Хүчээр суллагдчихлаа” гэсэн мессэж битүү явлаа. Эндээс “Хүчээр баривчлагдаад, хүчээр суллагдсан байна” гэх дүгнэлт гарч ирээд байгаа юм. Ийнхүү сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлууд явж явж ҮАБЗ-ийн гишүүд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав “Эрдэнэтийн 49 хувь”-ийн асуудал байр суурь нэг биш байгааг илтгэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тухайд “Эрдэнэтийн 49 хувь”-ийг худалдаж авсан хүмүүсийг баривчлаад нэг хоног саатуулж чадсан. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд ч, МАН-ын даргын хувьд ч “Эрдэнэтийн 49 хувь”-ийгтөрд авах байр суурь дээр хатуу зогсч байна гэсэн үг. Үйл ажиллагааг ЗГХЭГ- ын дарга Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа харагдаж буй боловч тэрээр Ерөнхий сайдын үүрэг чиглэлгүйгээр ажиллана гэж үгүй юм.

Мөн одоогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын байр суурь тодорхой бус байна. ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын мөнгөний ордыг “дайлаар мордож” авсан Г.Занданшатарын “Эрдэнэтийн 49 хувь” дээр баримтлах зарчим ирэхдолоо хоногт ээлжит бус чуулган эхлэхээр ил болно. Тэртэй тэргүй энэ асуудал УИХ-ын мэдэл, шийдвэр рүү шилжиж байгаа юм.

Харин өнөөг хүртэл таг дуугүй суугаа Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэх гээд байгаа нь туйлын нууцлагдмал байна. “Эрдэнэтийн 49 хувь”-ийг худалдаж авсан Д.Эрдэнэбилэгтэй эртнээс ойр байсныг мэдэхгүй монгол хүн ховор.

Дээрээс нь Ерөнхий- лөгчийн шууд удирдлагад биш боловч практик дээр “үг”-ийг нь сонсдог гэх шүүх, прокурор нийлж байгаад “Эрдэнэтийн 49 хувь”-ийг худалдаж авсан хүмүүсийг суллачихлаа гэж нийгэм харж байна.

Ингэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга жудаг бодоод эртний андаа яаж ч чадахгүй байна уу гэж байгаа юм.

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь явчихсан. Жил гаруйн дараа хоёр дахь удаагаа “Эрдэнэтийн 49 хувь”-ийг худалдаж авсан асуудлыг нам дарах аваас дээр хэлсэнчлэн 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тэдний санаснаас тэс өөрөөр гарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд л гэхэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрын нэг 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байж “Эрдэнэтийн 49 хувь”-ийн асуудлыгнэгтийш болгох юм байна гэж олон нийт үзэх болно. Ийм чимээ анир ч сонсогдоод эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнийхэн, улс төрийн ажиглагчид, экспертүүдийн ийм “онолын шуурга” хүчээ аваад эхэллээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nyamdorjiig hezee ch gargahgyi ee!!!hara 2019-05-24 09:40:41
    Nyamdorj bol hezee ch erenhiilegch hiij chadah hyn bis!odoo Nyamdorjiig zailuulah ni chyhal!yasan ylas tord hanaj chaddaggyi geleg be?ene muu Nyamdorj gegch hor...
  • Hsh 2019-03-30 00:43:59
    Hen n ch hereggui ee.battulga chin um hiij bn shuu.dahiad neg songochihol heregtei
  • иргэн 2019-03-15 08:21:48
    Энийг бичсэн хүн энэ 2-ын цүнх баригч байхаа энэ 2-оос шахаад шахаад шүүс гарахгүй ээ???
  • зочин  2019-03-15 04:57:49
    одоо энэ хоёроос шахаад юм гарахгүй зүгээр улстөрөс зайлах хэрэгтэй дээ
  • иргэн 2019-03-15 02:56:27
    Ц,Нямдоржийг ерөнхийлөгч болгохын төлөө Монголын ард түмэн ажиллах хэрэгтэй
  • увсын бясаа жоомнуудад 2019-03-15 02:41:20
    мэнгэтдорж энд илүүдчихсэн байна, юун ерөнхийлөгч болох вэ ард түмээн увс хүмүүсээ. увсын илжиг гахай жоом ч байсан нутагархагдаг заваан адгийн шаар зангаасаа.....
  • иргэн 2019-03-15 01:16:29
    Дараагийн ерѳнхийлѳгч Нямдорж болно.Ѳѳр хэн байгаа юм бусад нь дандаа хулгайч
  • а 2019-03-14 10:30:14
    Битгий ДАВАР юун Нямдорж юун Энхбаяр арай чуу нэг юм салж байхад
  •  2019-03-14 10:28:22
    Нямдорж худалч ерөнхийлөгч болбол иргэд амиа хорлох нь ихэснэ
    • Ta nar sig gelegnyyd hyzdaggyi ee! 2019-05-24 09:44:12
      Hyatadiin tagnyyl erenhiilegch bolj Mongol ylas ystah yy?......hyz!!!!gelegnyyd ee!!!
  • ЗОчин 2019-03-14 10:10:40
    Их л дайчин хүн л Ерөнхийлөгч болох хэрэгтэй...Намаас гэхээсээ илүү нам бус хүн хэрэгтэй. УИХ-ын ийм 76 байхаас зүгээр 76 ажилчин,малчин тариаланч сонгоод явбал...
  • зочин 2019-03-14 09:04:12
    Монгол Улсад энэ хэдэн худлаа тодорсон улсаас өөр хүнгүй гэж андуураад нэр цохоод байгаа юм уу? ер нь энэ хэдэн дурак нөхдөөс бүгдээс нь салсан цагт монгол , мо...
  • иргэн 2019-03-14 08:23:06
    тэнэгт
  • zochin  2019-03-14 08:05:45
    Нямдорж гуай Ерөнхийлөгчийн ажлыг өлхөн хийнэ шүү юун одоогийн Баттулга
  • хоёулаа баба 2019-03-14 08:00:19
    энэ 2 ерѳнхийлѳгч болбол Монгол улс маань дуусах байх
  • исмэл 2019-03-14 06:50:22
    2009 онд Эбид хулихдуулаагүйсэн бол Оюутолгойн гэрээ Эрдэтийн 49 хувь болон төмөрзам арай өөр байх байлаа
  • зочин 2019-03-14 06:41:52
    энхбаяр нямдорж хоерт ч еренхийлегч болохоос негее ертенцед очих нь арай ойр байхаа одоо та хоер бямбасурэн гуай шиг дэмий чалчаад гэртээ суух болсон цаг болоо...
  • Zochin 2019-03-14 06:13:48
    Ene ardiin nam khiij chadakhgui ortoi l yum bichsen bna ene tort abakh estoi jinkhene luibarshuu dee barag l Enkhbayar darga garch baij shiidekh ni todorkhoi
  • Бат 2019-03-14 06:05:03
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй