“Family” кимчиний цехийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийлээ. Тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар албан даалгавар хүргүүллээ.

Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид Нисэхэд байрлах Полоринс, Дээшлэх зоог хоолны газрууд, Зайсанд байрлах Байрам ХХК-ний ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтаар тус хоолны газрууд нь нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн горимыг хангаж ажиллаагүй, зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоод хяналтын журмыг мөрдөөгүй байсан зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХУД-ийн ХҮҮХ-т хүргүүллээ.

МХЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 500 2019-03-14 02:42:10
    Мэргэжлийн хяналтынхаан 500,0 саяын авилгаа яахийн. Дарга чинь огцрохгүй юмуу.
    180.149.96.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-14 02:24:54
    хунсний аюулуй бол зерчил биш шууд санаатай гэмт хэрэг ийм л зарчмаар асуудалд хандвал байдал сайжирна харийн шашин харийн хоол хоер л монголыг мехеене
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах