Боксын ДАШТ Якутскт болж байна
ОХУ-ын Якутскт боксын оюутны ДАШТ эхэлжээ. Энэ сарын 7-нд нээлтээ хийсэн уг тэмцээнд оролцох манай баг тамирчид энэ сарын 8-нд хүрэлцэн очжээ.  

Манайхаас 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байна.  Монголын оюутны шигшээ багийн боксын ахлах дасгалжуулагчаар МУГД, Азийн хошой аврага Х.Алтанхуяг, дасгалжуулагчаар А. Гантулга нар ажиллаж байна. Тамирчидаар 49 кг-д Г.Ариунболд, 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Билгүүн, 60 кг-д Б.Жавхлан, 64 кг-д Ц.Отгон-эрдэнэ, 69 кг-д О.Батзориг, 75 кг-д Ж.Отгонжаргал, 81 кг-д Х.Бехнур нарын найман тамирчдаас гадна эмэгтэйчүүдээс 51кг-д Т.Болортуул, 60 кг-д М. Гүндэгмаа нарын 2 тамирчин оролцож байна.

Казаны Универсиадыг бодвол манай багийн ихэнх нь залуу тамирчид байгаа. Үндсэн баг Инчеоны Азийн наадамд зодоглоно. Оюутны баг Азийн 2014 оны наадамд оролцохоор бэлтгэж байгаа нэгдүгээр багтайгаа хамт нилээн удаан хугацаагаар цугларалтанд гарч, спаринг хийж харилцан бэлтгэлээ хангасан юм.

Зургаа дах удаагийн энэ тэмцээнд Беларус, Унгар, Иран, Казахстан, Молдав, Монгол, Голланд, Орос, Узбекстан, Франц, Швейцарь, Эстон, Өмнөд Солонгос зэрэг 20 орчим орны 145 тамирчин эрэгтэй 10 жинд, эмэгтэй 3 жинд орж өрсөлдөнө. Азийн наадамтай цаг хугацааны ойрхон болж байгаа ч гэсэн  Европоос олон тамирчин оролцож байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.