Улз голын урсацыг нэмэгдүүлнэ
Энэ оноос Дорнод аймгийн Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон Улз төслийг хэрэгжүүлж эхэлнэ.

Дорнод аймгийн нутгаар дамжин гадагшаа урсан Номхон далайд цутгадаг Онон голоос суваг татан Улз голын урсацыг нэмэгдүүлснээр дэлхийн дулаарал, хүний хүчин зүйлсийн нөлөөллөөр жил ирэх бүр багасч байгаа тус голын урсацыг тэтгэн гол дагуух ургамал амьтан, малчид, сум суурин газруудын оршин суугч иргэдэд нэн хэрэгтэй бөгөөд улмаар Хөх нуурын тэжээгдэл нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж үзэж буй.

Амьдралын эх булаг болсон чандмань эрдэнэ цэвэр ус, гол горхи булаг рашаанаа хайрлан хамгаалах зорилгоор Нэг голын хүүхдүүд төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийнхаа нутаг дэвсгэрт урсдаг Хэрлэн, Онон, Халх гол, Улз, Галын гол гэсэн таван голоо аймгийн тахилгатай болгожээ.  

Өнгөрсөн онд Хэрлэн голдоо хүндэтгэл үзүүлэн аймгаас тахисан бөгөөд энэ онд Аймгийн тахилгатай Онон мөрөндөө мөн хүндэтгэл үзүүлэн тахих юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-13 10:26:36
    Эрээний нурууг нүхлэж байж л тэр төсөл чинь бүтэх байх. Түүний оронд хур бороо оруулах тахилгаа сайн хийгээд , үүл буудаж бороо оруулах ажлаал сайн хий.
    103.10.21.83
    Мэдэгдсэн Хариулах
  • bolohgyi syy!! 2019-03-13 10:00:04
    Onon goloos sybag tataj bolohgyi ee!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ОГТ БОЛОХГҮЙ ШҮҮ, 2019-03-13 09:25:41
    Онон голоос суваг татан Улз голын урсацыг нэмэгдүүлнэ гэв үү,,,Ийм юм байж огт болохгүй ,Энэ СЭтгүүлч Дорнодбн Хужаа нарын захиалгаар юм бичээд байна уу даа,
    59.153.114.46
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-13 08:11:09
    тахиад? дараа нь бороо оруулах уу? дорнодын хужаа дарга нар нээрээ арай л арай л арай л байна шүү.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах