285 суманд галзуу өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ
Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хаврын улиралд галзуу өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг сануулж, зэрлэг амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.

Он гарснаас хойш тус төвд 21 аймгийн 285 сум, нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний эрсдэл үүссэн тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн 39 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт аж.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн 30.8 хувь нь чононд уруулсан бол эзэнтэй нохойд 20.5, үнэгэнд 17.9, эзэнгүй нохойд 17.9, мануулд 7.7, тэмээнд 2.6 хувь нь уруулсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Тиймээс зэрлэг амьтан агнахгүй байхыг зөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 

 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шалгах 2019-03-14 05:15:42
    Орон нутгийхан хортой өгөөш хэрэглэж зэрлэг амьтан агнаад байгаа юм биш үү. Их сэжигтэй байна. Үхээгүй үлдсэн амьтад нь галуурч байгаа байх . Сайн шалгах.
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-03-13 08:15:08
    тэмээнд уруулсан тохиолдол? бүртгэгдсэн байна.? тэмээ урадаг уу? тэмээ яадаг бэ?
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах