“Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр тус компанийн уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.

Уг хэрэгт компанийг буруутгаж байгаа бөгөөд тухайн компани нуурын усаа карьертай ойрхон байрлуулснаас болж нуур хальж, нуралт үүссэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм. Мөс усны судлаас ч болсон байж магадгүй. Түүнээс газар хөдлөлт боллоо гэхэд хөрс нурах хэмжээнд хүргэхгүй гэсэн тайлбарыг албаныхан өгсөн юм. Тэгвэл энэхүү харамсалтай хэрэгт компани буруудаж байгаа юм.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-13 15:03:09
    Ажилчид нь айгаад хоёр хоног ажилаа эхлэхгүй байхад захирал нь орлого алдууллаа гэж хөөж оруулсан.
    174.50.62.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-13 10:14:45
    Компаний буруу шүү дээ. Аюулгүй байдал хангах ёстой. Хүн бүр уурхай ажиллуулдаг болж стандарт мөрдөхгүй авилгаар бүгдийг шийдээд байхаар юунд хүрэгдгийг ойлгох ...
    202.72.242.177
    Мэдэгдсэн Хариулах
  • З 2019-03-13 08:10:52
    Бух юм тодорхой бнаа цаазаар ав
    64.119.21.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-13 02:41:32
    компани буруудаж биш ереесее буруу л байсан байхгуй юу бичиж байгаагаа мэдэж бна уу гэрэл малаа тодруулбалсаад ч байх юмгуй монголчууд бугдээрээ мэдэж байгаа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах