Хэлмэгдүүлэлтийн үед үлдсэн ганц модыг хүсэл биелүүлэгч болтол нь мөргөсөн монголчууд
Төв Гандантэгчилэн хийдийн зүүн урд Гунгаачойлон дацангийн баруун талд байрладаг өндөр улаан хүрэн модыг та бүхэн сайн мэдэх байх. Түүнийг монголчууд бид хүсэл биелүүлэгч мод хэмээн мөргөж, залбирч мөлийтөл элэгдтэл шар тос түрхэж, завсар зайгаар нь мөнгө төгрөг хавчуулж ирсэн түүхтэй.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт энэ модны талаар олон нийтийн сүлжээнд “1958 онд гэрлийн шон байсан модыг шүтэж байна”  гэсэн мэдээлэл зурагтайгаа гарав.

Гэвч манайхан шүтэж, хүсэл биелүүлэгч мод болгон залбирч мөргөж өдий хүрчээ хэмээн тайлбарлаж, зургийг нь шэйрлэж инээдэм ханиадам болж байна.

Шонгийн модонд мөргөсөөр байгаад хүсэл биелүүлдэг мод болгожээ. Бас түүнд хөөрхөн түүх зохиочихсон байдаг байхаа ер нь ард иргэд өөртөө таалагдсан түүхээ өөрсдөө зохиодог. Бидэнд одоо ид шидийн амьдрал хэрэггүй ээ бидэнд мэдлэг боловсрол, эрүүл мэнд л хэрэгтэй гэх мэтээр шүүмжилж байна.

Үнэхээр хүсэл биелүүлдэг мод уу, гэрлийн шон байсан уу гэдгийг лам нар болоод тухайн үедийн иргэд гэрчлэх байх.
Тэгвэл энэ модны талаар Гандантэгчилэн хийдийн лам нар тайлбарлахдаа “Хэлмэгдүүлэлтийн үеэс үлдсэн ганц мод буюу Гандан дахь хүслийн модны түүх.

1937 онд том хэлмэгдүүлэлт болсон. Энэ үеэр бүх хийд, лам нарыг хэлмэгдүүлж, сүм хийдийг нураан түйвээжээ. Ингэж нураахдаа ганц багана үлдсэн нь энэ мод. Тухайн үед тайрч хөрөөдөх гэсэн боловч модноос ч шүүс гарч, хөрөөдөгдөхгүй байсан юм гэнэ лээ. Тиймээс хэлмэгдүүлэлтийн үед сахиус, жанлав адис нь оршоож үлдсэн ганц мод энэ юм. Тэр утгаар нь сүсэглэж мөргөж ирсэн байх. Энэ модыг шүтэхийг шаарддаггүй ч иргэд өөрсдөө шүтэж ирсэн” хэмээн тайлбарласан байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hyychin dyganiin gol baganiin mod yldsen 2019-03-13 17:39:51
    ene Mod ni songiin mod bys?hyychin 1937,38,39 onyydad tohioldson ikhe cheberlegeenii yed olon zyyn sym hiidiig ystgasan ter neg tom tebd dyganiin baganiin mod s...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zoshin 2019-03-13 06:51:56
    шонгийн мод гэж бодож байгаа бол утас тогтоодог төмрийн нүх байх ёстой мөн өндөрийг харцуулж үзё тэгээд үнёмшё
    103.212.119.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-13 06:51:44
    Чөтгөрийг хэдэн зуу тойглож шүдвэл уярч бурхан болдог юм гэнэ лээ. Шонгийн мод байсан яадаг юм. Тус болдог учраас хүмүүс очдог байх. Сэтгүүлчид уйваагүй
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2019-03-13 05:36:59
    За яахав дээ... Манайхан мундаг л байна. Ганц утасны модыг шүтээд л хүсэл биелүүлэгч болгосон юм. Өөр ийм түүх бн уу... Атаархаж үхлээ... Гандан гарнаа...
    203.91.115.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-13 05:14:43
    Дэлхийн 7 тербум хүнээс шашингүйн үзэлтэй нь ганц монгол шашин шүтлэг байх ёстой гэхдээ эрхэм та бүгдийн л сэтгэл мэдэждээ
    202.9.42.138
    Мэдэгдсэн Хариулах
  • BGM 2019-03-13 02:58:51
    Мөнх юм гэж хаач үгүй. Хэний ч тоож байгаагүй шавар, зэс, төмөр өнөө Жанрайсаг бурхан болчоод бид мөргөөд сүсэглээд л байгаа, загалмай ч мөн адил
    182.160.34.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-13 02:11:10
    за яадаг юм христийн сум гаднын хортой хоолноос л илуу монголчуудад гай болов гэж
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
    • chimgee 2019-03-13 06:06:07
      zuv duu hristiin har garuud l ym muulaj bichnede
      66.181.161.126
      Мэдэгдсэн Хариулах