Сард 500 монгол иргэн эх орноосоо
Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин 1,1 саяд хүрсэн тухай мэдээллийг өчигдөр хийлээ. Энэ бодит тоо юу? Цахим орчинд иргэд энэ тоонд эргэлзэж байгаагаа бичиж байна. Хэрэв Монголчууд бидний дундаж цалин энэ хэмжээнд байгаа бол яагаад эх орон, гэр бүл хамаг байдгаа орхин харийн орон руу боолын хөдөлмөр эрхлэхээр өдөр шөнөгүй цувна вэ? Монгол Улсын гурван иргэн тутмын нэг нь гадаадын аль нэг улсад гарч хөдөлмөр эрхлэх хүсэлтэй гээд хэлчихвэл буруудахгүй. Үүнийг дараах тоо баримтаас харж болно.

БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас өнгөрсөн сарын сүүлд нэгэн мэдэгдэлд “БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа бөгөөд мөн үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч байна. Цаашид виз мэдүүлж буй Монгол иргэдийн материалыг хамгийн багадаа 50 өдөр (ажлын өдөр, 10 долоо хоног) болон түүнээс дээш хугацаа зарцуулан шалгах болно” гэжээ. Элчин сайдын яамныхан эдгээр визний материалыг шалгахаар илүү цагаар ажиллаад ч ачааллаа дийлэхгүй байгаагаа үүгээр мэдэгдсэн байна.

Иймээс виз гарах хугацааг сунжирч байгааг албан ёсоор мэдэгдсэн нь энэ. Ийнхүү элчин сайдын яамны ажилтнуудыг илүү цагаар ажиллах хүртэл нь Солонгос улсын зорих хүсэлтэй Монгол иргэд материалаа хүргүүлжээ. Эх орондоо хангалттай хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлдэг бол тэд хайртай бүхнээ орхин харийн орныг зорих байсан уу? Статистик тоо баримтад бидний цалин өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тухай дурьдсан ч энэ бол зүгээр л цаасан дээрх тоо юм. Бодит бус. Харин бодитоор боломжийн цалинг монголчууд гадны улсуудад очиж авдаг. Ийм л учраас Монголчууд Солонгост ажиллаж, аж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй болоод олон оныг үдэж байна. Саяхан нэгэн залуу Солонгост найм хоног ажиллаад монгол мөнгөөр хоёр сая гаруй төгрөгийн цалин авсан тухайгаа цахим хуудаснаа бичиж. Энэ бол монголчууд бид эх орондоо дөрвөн сар ажиллаад татвараа төлөөд гар дээрээ авах мөнгө юм. Ялгаа нь ердөө л энэ.

Солонгост Монголчууд өдрийн 80-200 вонноор хөдөлмөрөө үнэлүүлдэг. Иймээс л өдөр бүр зуу зуугаараа Солонгосын элчин сайдын яамнаас ирэх хариуг хүлээн, утсаа чагнан өнжиж байна. Харин виз гарсан “баярт мэдээ”-г хүлээн авч Солонгос улсын хилийг давсан бол ихэнх нь “хараар” ажиллах замыг сонгон, тэндээ үлддэг. Албаны тоогоор сард 500 монгол иргэн эх орноосоо “дүрвэж” байгааг дахин тодотгоё. Жилд 6000 мянган иргэн хайртай бүхэндээ хэзээ очихоо мэдэхгүй боолын хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Монголчууд бид хэзээ эх орондоо хангалттай хэмжээнд хөдөлмөрөө үнэлүүлж, хайртай бүхэнтэйгээ элэг бүтэн амьдрах вэ? гэдэг асуулт хариулт нэхсээр байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-03-18 09:40:19
    Гадаадад ажиллахаар боолын хөдөлмөр эрхэлсэн болдог, монголдоо бол ажил нь боолын биш мэт болдог тухай бичээд байгаа чинь буруу байна.
    202.126.89.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2019-03-13 13:25:24
    Ene mash notstoi asuudal undesnii atulgui baidald shuud nuluulunu hen negen Erfurt Erin barigchid end anhaarL handuulahgui bol mongol gej unseat is ugui gesen ...
    59.153.115.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-13 12:49:08
    heden lalaruud umhiireed comment bichij bn. Chaavaas. 20000myangaar sanalaa zarchaad turduu bitgii buruugaa chih pizdanuudaa. Ta nar songoo biz dee 65-aa. PZDa...
    103.26.195.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoozo 2019-03-13 10:43:46
    Hooh dongoj 500 yumu? Bur ih baih gej bodson yum. Bolovsrol ni hog bolohoor ashgui hel us ch ugui, hun bish mal bolohoor gadagsha garch chaddaggui baih.
    14.146.93.185
    Мэдэгдсэн Хариулах
  • $3000-iin booliin hudulmur? 2019-03-13 07:32:38
    Sariin $3000 - 4000 booliin hudulmur gj mongold bhgui. Tegvel USA-d naad booliin geed bga ajliig chin hiigeed dood tal ni iim hemjeenii tsalin avch bn.
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
  • мк см 2019-03-13 05:00:37
    Монгол удахгүй буцаад коммунизм руугаа орох шинжтэй.Монголоос явсан нь л хожно
    59.153.113.94
    Мэдэгдсэн Хариулах
  • yana daa  2019-03-13 04:26:54
    ene ulsiig suiruulj duuslaa shuu dee. mongold mongol hun amidrah argagui bolson shuu.
    202.131.251.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2019-03-13 03:22:34
    80-200von gevel?????mergejiliin setguulch olon niited medeelel tugeej bgaa bol yadaj l zuv bichih heregtei. Neg bol hen negen hvniig magtaad, muulaad zahialgata...
    124.64.17.42
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetseg 2019-03-13 02:39:03
    hedhen hvn ni bayajaad ,ard tvmnee hayaj bhad argagvi shvv dee...nvgel nvdeeree garna aa
    64.119.26.153
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-13 02:10:27
    Төр залуусаа ажилтай болгох тал дээр маш шийдвэртэй том арга хэмжээ авахгүй бол Монгол улсын тусгаар тогтнолд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн.
    202.21.125.35
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-13 02:01:39
    Шударга ёсыг тогтоож байж сайхан болно. Гэхдээ өнөөдрийн шударга ёсыг ярьж буй улс төрчдийн хэн нь ч шударга ёсыг тогтоож чадахгүй. Өөрсдөө авилгачид.
    66.181.176.238
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-03-13 02:01:12
    Tun gunigtai bogood emgeneltei baidald baigaa shuu ! 3 say hun amtai iim ih baylagtai bas gazar nutagtai uls yagaad yagaad iim ugeegui yaduu we?
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-13 01:57:03
    2012-оос 2016 онуудад АН энэ улс орныг дэндүү их сүйтгэж доош нь оруулсан даа, Тэрний үр дагавар ингэж гарч байна даа,,АН-ыг хэзээ ч дахин сонгож болохгүй
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2019-03-13 02:28:06
      Монголд ч гэсэн боолын хөдөлмөр эрхэлж байгаа шүү дээ. Цалин бага, дарамттай. Нам хөөсөн чадваргүй юмнууд дарга болчихоод байна даа.
      202.131.246.181
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-13 01:53:45
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.43.234
    Мэдэгдсэн Хариулах
    • Bitgii sanaa zov 2019-03-13 10:45:56
      Yu ch tus bolohgui malaa. Yagaad gevel cham shig mal dandaa tom tom butets bodlogo yaridag ch unendee huvi hunii hogjil gej yu baidgiig ovog deedsere medku
      14.146.93.185
      Мэдэгдсэн Хариулах