ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ
Улсын хэмжээнд нялхасын эндэгдэл 2019 оны эхний хоёр сарын байдлаар 192 болжээ. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр буюу 1.1 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 230 болж, 4.1 хувиар өссөн дүн гарчээ.

Мөн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны хоёр сард 6.6 мянга болж, өмнөх оноос 589 буюу 9.8 хувиар нэмэгджээ.
Энэ үзүүлэлт өсөхөд салхин цэцэг, гонококкт халдвараар өвчлөгчид өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 47.6 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 13.8 хувиар буурсан дүн гарчээ.

Улаанбаатар хотод 2019 оны эхний хоёр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт 270 тохиолдол илэрсэн талаар ҮСХ-ноос мэдээлэв. 

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-12 10:21:13
    хуухдийн эндэгдэл бараг гараагуй шахуу юм яриад еерийгее емеереед байсан сарангэрэл сайд хэлээ зажилсан сэтгуулч хуухэн зурагтаар ярих гэж маяглаад дуусах юм аа...
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах