Байду корпораци ухаалаг савхаа танилцуулав
БНХАУ-ын интернэт хайлтын томоохон корпораци болох Байду саяхан Бээжин хотноо зохион байгуулагдсан “Baidu World Conference” зөвлөгөөний үеэр хүнсний бүтээгдэхүүнийг аюултай эсэхийг нь шалгах боломжтой “ухаалаг” савхаа танилцуулжээ.
 
Энэхүү ухаалаг савх нь хүнсний чанарыг тодорхойлдог байна. Ухаалаг савхаа дотор байрласан мэдрэгч нь тослогийн хэмжээ, орц, идэхэд тохиромжтой эсэхийг нь шалгах бөгөөд эцсийн дүн нь тухайн хэрэглэгчийн ухаалаг утсан дээр гарч ирэх байдлаар программчлагджээ. Хэрэглэх заавар нь тун энгийн бөгөөд ухаалаг савхны тусгай арр-ыг гар утсандаа суулгаад савхыг хоолондоо дүрэхэд хоолны талаархи бүхий л мэдээлэл хэрэглэгчийн rap утсанд очих аж.
 
Түүнчлэн, тухайн хоолны тослогийн хэмжээ 25 хувиас илүү гарвал савх өнгөө өөрчилж улаан болдог байна. Baidu компани одоогоор энэхүү бүтээгдэхүүнээ олон нийтэд зориулан үйлдвэрлэж эхлээгүй байгаа бөгөөд ямар үнэтэй худалдаалах эсэх нь тодорхойгүй байгаа юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.