Хууль хяналтынхны хараанд өртсөн ЖДҮ-чин тав
 Парламентад ЖДҮХ сангаас зээл авсан нийт 23 гишүүний асуудал бий. Тэд энэ удаагийн парламентын шүдний өвчин нь болж байна. Ар араасаа яллагдагчаар татагдаж УИХ-ын гишүүдийн амар заяаг үзүүлэхгүй бололтой. Оны дараахан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Прокурорын байгууллагын шийдвэрийг парламент дэмжээгүй. Тэднийг эхний удаад прокурорын байгууллагын мэдэлд шилжүүлсэнгүй ангийнхан нь хамгаалан авч үлдсэн юм.

Тэгвэл ээлжит бус чуулган эхлэхтэй зэрэгцэн дахин таван гишүүний бүрэн эрхийн асуудал сөхөгдөх нь. Хэдийгээр АТГ-аас дараагийн 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх мэдээлэл нь үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн ч хууль хяналтын байгууллагынхан энэ талаар ярьж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд бичиж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нарыг эгүүлэн татах асуудлыг хөндөхөөр болсон гэнэ.

Гэхдээ энэ мэдээллийг ор үндэслэлгүй гэх учиргүй юм. Дээрх таван гишүүн ЖДҮХ сангийн асуудалд хэрхэн холбогдож байгаа мэдээллийг эргэн сануулахад:

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Эрхэм гишүүн хүү ЖДҮХ сангаас 800 сая төгрөгийн зээл авчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн 80 хувийг эзэмшдэг "Рэд стар клуб" ХХК ЖДҮХ сангаас 800 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. Зээлийн тухай мэдээлэл олон нийтэд ил болоход “Би уучлалт гуйх шаардлагагүй.Уучлалт гуйхгүй” хэмээн эрхэм гишүүн том дуугарч байв. Өөрийнх нь ихэнх хувийг эзэмшдэг компани жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сангаас зээл авсан үйл явцад эрхэм гишүүн ийнхүү тоомжиргүй хандсан тухайн үедээ олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан. Тэгвэл түүний ингэж тоомжиргүй хандсан үйлдэл нь бүрэн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөхөд хүргэнэ гэдгийг эрхэм гишүүн тооцоолсон гэдгийг хэлж мэдэхгүй юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:  “Газар буудай” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан ч ЖДҮХС-ийн дуулиан үүсэх үед авсан зээлээ буцаан төлсөн. Тэрбээр зээл авсан асуудлаараа  "Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй энэ залууст хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм даа" гэж өөрийн цахим хаягаараа тайлбар хийж байв. Гэвч удалгүй зээлээ төлсөн “баатар”-ын дүрээр уучлал гуйж харагдсан.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд "Өгөөдэй Ази" ХХК-д зээл авч өгсөн нь баримт нотолгоотойгоо ил болсон ч тэрбээр аваагүй хэмээн үгүйсгэсэн. Гэхдээ түүний хувьд “Өгөөдэй Ази” гэх компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад нь өөрийн нэр дээрх орон сууцыг барьцаа болгож, итгэмжлэл олгосон тухай баримт олон нийтэд ил болоод байгаа билээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Тэрбээр “Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн байдаг. Ийнхүү хоёр парламент дамжиж суусан эрхэм гишүүн анх удаагаа ЖДҮХ сангаас зээл авсан нь ийнхүү түүнийг ирэх сонгуулийн босгон дээрх парламентаас “хөөгдөхөд” хүргээд байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч мягмар гарагт “Нэг эмэгтэй гишүүн бэлэглэлийн гэрээгээр 120 сая төгрөг авсан. Надад 120 сая төгрөг бэлэглэсэн гээд гарын үсэг зурчих гэсэн байна лээ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл  түүний ярьсан гишүүн М.Оюунчимэг үү гэх таамаг хөвөрч байна. ЖДҮХ сангаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр шалгаж  байгаа гэх мэдээлэл гараад буй юм.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-13 11:07:54
    Заваан юмнууд бүгд зайлвал таарна. Энэ боо Оюунчимэг бас үлдэж чадаагүй юу
    103.57.95.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2019-03-12 11:23:13
    End hulgagi zamhraad u guruuh gej oh hicheechgeej bna da
    202.9.45.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-12 07:46:47
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй
    202.9.42.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-12 05:18:43
    Odoo l shudraga es geed bga pizda nariig harna daa. Hamgaalaad uldeh uu avch hayah uu gedgiig ni.
    103.26.195.45
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-03-13 04:35:56
      ter shudraga yos yariad bgaa nyambaatar chin end tuuj yavna. iim l pop gishuud ard tumnii neriig barij amidralaa deeshluulj bna oyunerdene, ayulsaihan bugd ijil...
      202.126.89.88
      Мэдэгдсэн Хариулах
  • ямараар ч юмб дээээ 2019-03-12 04:49:31
    энэ телевизийн нэвтрүүлэгч байсан авгай гэмгүй царайлж байгаад бас ждү хуссан болж байна уу ??? юу ч гэх вэ дээ, хэлэх үг ч олдохгүй юм
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-03-12 03:37:30
    Улсын цөлмөсөн нь зүгээр байж байхад наадуул чинь бол бүх юм тодорхой эд шүү дээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-12 03:32:06
    эрхэм гишуун хуу юу гэж ойлгох вэ оллоогийн мал нэрээ бич бичээгуй байсан ч ойлгомжтй гэрэл юм уу пгоо хоерын нэг л байх
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-12 02:09:03
    Хүрэлсэх парламентыг атгаж байхад энэ хүмүүс айлтгүй ш дээ хаха
    220.248.61.64
    Мэдэгдсэн Хариулах
  • Nyz nyz 2019-03-12 01:51:38
    nyz nyz gishgeechee busad ni barizaad zaana chini suid !!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах