Аав ээж  нь олдоогүй хүүг 108 төвд хүлээлгэн өгчээ
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид 03 дугаар сарын 10-ны өдөр үүрэг гүйцэтгэх үедээ хараа хяналтгүй ганцаараа явж байсан 1-2 орчим насны эрэгтэй хүүхдийг тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс олжээ.  

Хүү хэлд ороогүй учраас өөрийн болон аав ээжийн нэрийг хэлж чадахгүй байсан тул нийслэлийн цагдаагийн газрын харъяа цагдаагийн хэлтсүүдэд зарлан мэдээлэл хүргэсэн боловч ар гэр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна.

Алба хаагчид хүүг хуурайлж, хооллож ундлан, унтуулж, саатуулсаар орой болтол эцэг эхийн үүргийг орлон гүйцэтгэсэн юм.
Алба хаагчид хүүгийн эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан боловч олдоогүй учир хүүг 23.30 цагт "Хүүхдийн тусламжийн 108 төв"-д хүлээлгэн өгсөн юм.

Гэтэл эцэг эх нь хүүхдээ алга болсныг өчигдөр орой мэдэж 20:16 цагт цагдаагийн байгууллагад хандсан байна.
Учир нь хүүгийн ээж, аав салсан бөгөөд хүү аавтайгаа байдаг ч "Ээж нь аваад явсан биз" хэмээн тоогоогүй орхисон гэнэ. Иймд эцэг эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Huuhed togloom bish 2019-03-12 07:24:42
    Iim muusain uhamsargui yumnuudaas bolj huuhed hohirch bgaan. Er ni yaduu hun huuhed gargaad hereggui shd, tegj zovlontoi hunii toog nemeed yahav
  • Монгол хүн 2019-03-12 02:53:18
    Ийм новшийн аав ээж нарыг шийтгэдэг чанга хуультай болмоор юм, тэр яасан эргүүү малын эцэг ухаантай новш вэ? еөөе хэлэх ч үг алга. ээж нь ч гэсэндээ...
  • зз 2019-03-12 01:58:05
    зэрлэгүүд хотыг хог болгож байна.
  • Zzz 2019-03-12 01:38:30
    Эргүү тэнэг вэ. Eр яахаараа эцэг нь авдаг юм. Хүүхдээ яасныг ч мэдэхгүй. Эх нь утасдаж байж мэдсэн дээ.
  • zochin 2019-03-12 01:26:54
    гэр бүл салахаар хүүхэд л өрөвдмөөр дунд нь хаягдах юм даа. Хууль эрх зүйн орчныг бүрэн өөрчилж, шүүхийн шийдвэрээр эцэг, эхэд хатуу үүрэгдүүлмээр юм
    122.201.23.84
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-03-12 01:22:54
    teneg orkuud, salj niillee geed huuhdee toohgui hayad baihdaa yahav dee.