“Оюутолгой” компаний 550 ажилтаныг Улаанбурхан өвчний эсрэг дархлаажууллаа
“Оюутолгой” ХХК-д ажилладаг гадаадын иргэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь лабараторийн шинжилгээгээр батлагдсан билээ.

Энэ дагуу ЭМЯ, ХӨСҮТ, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын хамтарсан баг энэ сарын 7, 8-ны өдрүүдэд “Оюутолгой” компаний баазад ажиллан, эрсдэлийн хамтарсан үнэлгээ хийжээ.

Тус үнэлгээний хүрээнд ойрын хавьталыг тогтоож, сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн юм.

Үүнээс халдварын тохиолдол илрээгүй байна. Мөн тус компаний гадаад болон дотоодын 700 гаруй хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 550 хүнийг Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж ажиллав.

“Оюутолгой” компаний зүгээс мэргэжлийн багийнхныг голомтод ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, цаашид урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг мөрдөж ажиллахаа илэрхийлжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.