Эмэгтэйчүүдийн баяраар 140 жолооч согтуугаар машин жолооджээ
Өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан байна.

Ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 5 хүний амь нас хохирчээ.

Тухайлбал, энэ сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн, ХУД-ийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан 2,3,6 настай 3 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байгаа юм байна.

Мөн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бүртгэгдсэн байна. Энэ нь энгийн өдрүүдээс нэг дахин их тоо ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат 2019-03-11 06:24:42
    Замын түгжрэл энэ тоогоор буурах ёстой биш үү
  • ИРГЭН 2019-03-11 05:25:40
    МОНГОЛ УЛСАД ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ГЭЖ БАЙНА УУ. ӨДӨРТ 100-200 ЖОЛООЧ СОГТУУ ЯВЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ТОМ ДОРОМЖЛОЛ БУС УУ.