УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт орууллаа
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол-Оросын хамтарсан УБТЗ-ын ХНН-ийн үйл ажиллагаанд өнөө өглөө гэнэтийн шалгалт хийлээ.

Уг шалгалтыг өнгөрсөн онд төлөвлөсөн ч тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгуулахаас хоёр удаа татгалзсан байна.

Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас Зам тээврийн хөгжлийн яаманд хандаж, УБТЗ ХНН-т шалгалт хийх хүсэлт тавьж, зөвшөөрөл авчээ.

Энэ дагуу УБТЗ ХНН-д шалгалт хийхээр болжээ. Тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн ч байгууллагынхаа санхүүг шалгуулахгүй гэж татгалзсан байна.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагын энэхүү шалгалт өнөөдөр эхэлж, ирэх дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна. Шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.

Дашрамд дуулгахад, тус газрын дарга Д.Жигжиднямааг авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагаас удаан хугацаанд шалгаж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр прокурорын байгууллагаас яллагдагчаар татлаа гэсэн мэдээлэл гараад чимээгүй болсон юм.  

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-03-11 11:09:05
    Лабораторийн тоног төхөөрөмжийн тендер зарлахдаа багажны нэр нь өөр, техникийн шаардлага нь өөр ийм тендер зарлаж шалгаруулахыг юу гэж ойлгох вэ?
  • zochin 2019-03-11 07:04:41
    шалгана л биддээ сүр болоод талаар нэг зарлах нь ямар хэрэгтэй юм бэ
  • ир 2019-03-11 06:47:06
    Мэргэжлийн хяналтын газар санхүүгийн үйл ажиллагааг шалгах чадваргүй болсон. Харин Аудит болон санхүүгийн хяналтынхан бол хийх чадвартай шүү.
  • И 2019-03-11 06:01:38
    Мэргэжлийн хяналт санхүүг нь шалгана гэж юу байхавдээ. Тийм эрх болон чадвар ч байхгүй л дээ