Хөвсгөл далайд машинтайгаа живсэн гурван иргэний цогцсыг гаргажээ
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Ар хилт гэдэг газар Хөвсгөл нууранд УАЗ-451 загварын автомашинтай Цагааннуур сумын харъяат гурван иргэн мөс цөмөрсөний улмаас осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Н.Мягмарсүрэнгээр ахлуулсан 11 албан хаагч очиж аврах ажиллагааг явуулж өчигдөр өглөө гурван иргэний цогцсыг гарган авсан байна.

Машин орсон газар мөсний зузаан 3-5 см, бусад хэсэгт 1 метрийн зузаантай байгааг хэмжилтээр тогтоожээ. Харин одоогоор машиныг нь гаргахаар ажиллаж байгаа аж.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-11 09:53:13
    Хавар болоод мөсний зузаан харилцан адилгүй байдгийг мэдэрдэггүй яасан хачин улс вэ? Амь нас, эд хөрөнгөөр хохирно. Аврагчдыг хайрлах хэрэгтэй. Мөн ч тэнэг улса...
    202.21.127.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-03-11 02:51:47
    Үхэхдээ хүртэл төвөг удсан энэ сармагчингуудыг яана аа
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2019-03-11 02:48:46
    өвөлжингөө анхааруулаад байхад яасанч хэнэггүй юм хохь болохоос өөр яалтай
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах