Увс, Завхан аймагт хаваржилт хүндэрчээ
Увс, Завхан аймагт хаваржилт хүндэрчээ. Тухайлбал, Увс аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндэрсэн байна.

Аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байгаа аж.

Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан байна.

Харин Завхан  24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал хаваржиж байна. Бусад сумын нутагт 258 өрхийн 233,5 мянга, гадна аймгийн нутагт 94 өрхийн 75.8 мянга, дархан цаазтай болон төрийн тусгай хамгаалалтын бүсэд 83 өрхийн 50.2 мянга, хилийн зурвас бүсэд 110 өрхийн 16.3 мянган мал тус тус хаваржиж байгаа аж.

Одоогийн байдлаар Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-03-10 06:57:16
    Энд юу хүндэрсэн байна нэг л их энэ нийгмийн арчаагүй сэтгэлгээгээр улсаас жаахан хямд зүйл авчих гэсэн явуургүй сэтгэлгээ
  • зочин 2019-03-10 04:04:09
    завхан 24 cум гэрэл мал дандаа дагавар буруу бичнэ