Цэц хуралдаж байна
Үндсэн хуулийн цэц яг одоо хуралдаж байна.
Тодруулбал,  Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн 4 дэх заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

Иймээс уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.