"Аэро Монголиа"-гийн Баатарсүрэнг хилсээр шүүж, бизнесмэнүүд шоронд үхэх гэж байна
Энэ нийгэм чинь ямар аюултай догшин болоод байна аа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон хоороор бахиралдана. "Төрөөс төрсөн тэрбумтануудыг алаад өг" гэж улс төрчид нь хийрхэнэ. Гаалийн байцаагчид баригдлаа. Батлан хамгаалахын авлигач нар хоригдлоо ура, ура гэж баясацгаана. Иргэний нисэхийн авлигач нар цөөхөн жилээр шийтгэгдлээ, тэднийг буудах байсан гэж хийрхэцгээнэ. Юм л бол ядуугаараа гайхуулцгааж хөрөнгөтэй, хөрөнгө олохын төлөө явсан бүгдийг үзэн ядна. Саяхан Газрын тосны дарга байсан нэгэн боловсролтой залуу авлигын хэрэгт шалгагдаж байгаад шоронд үхэхэд олон хүн баярлаж байх юм. Шоронгоор дүүрээгүй, мөрдүүлж, мөшгүүлээгүй, дарамтлуулаагүй бизнесмэнүүд Монголд цөөхөн. Буяндорж гэээд гайгүй бизнесмэн эрхбиш олны танил дуучин гэр бүлтэй тулдаа баригдлаа, тавигдлаа гэж мэдээлэгдэж шоронд орсон гарсныг нь нийгэм нэг юм мэдэж байна. Зах зээлийн нийгэмд иргэн болгон адилхан эрхтэй гэх боловч хамгийн их үнэ цэнэтэй, хайрлаж явах ёстой хүмүүс бол бизнесмэнүүд байдаг юм. Хуулинд бичиж болдоггүй л болохоос бизнесмэнүүд капиталист ертөнцөд илүү эрх, илүү хүндлэл эдэлж явдаг юм.

Хамгийн аюултай нь зарим томоохон бизнесмэнүүдийг ямар ч чимээ гаргалгүй, мэдэгдэхгүй баривчилж, хилс хэрэг тулгаад тасалдаг болжээ. “Аэро Монголиа” компанийн захирал Баатарсүрэнг гэнэт чимээгүй баривчлан хилс хэрэг тулгаад шүүсэн болж долоон жилээр тасалсан дуулдана. Баатарсүрэн бол нисэхийн анхны томоохон бизнесмэн. Анхны хувийн онгоцнуудыг оруулж ирж энэ салбарт том гавьяа байгуулсан нэгэн. Өндөр боловсролтой ямар ч эрүүгийн хэрэг хийхээргүй хүмүүжилтэй. Өмгөөлөгчид нь Баатарсүрэн ямар ч эрүүгийн хэрэг хийгээгүй гэж ярьж байна. Тэгсэн чинь гэнэтхэн нэг өдөр хэн нэгний захиалгаар юм шиг баривчлаад л эрүү үүсгээд шүүсэн болоод тасалчихсан гэнэ. Тулгасан ял нь бол тун хөгийн.
 
Баатарсүрэн өөрийнхөө бий болгосон компанийг хүнд заржээ. Нөгөө авсан хүн нь ‘‘хүнд гар” таарч мөнгийг нь өгөлгүй луйвардаад өчнөөн жил болжээ. Баатарсүрэн өөрийнхөө алдсан компанийнхаа мөнгийг олж авах гэж шүүхэд өгсөн. Шүүхийн шийдвэрүүд Баатарсүрэнгийн талд гарч Баатарсүрэн шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө аваад байж. Гэтэл нэг шүүгч дуудаад өөрийнхөө компанийг зарсны төлөө өөрийг нь долоон жилээр ялласан гэнэ шүү. Коммунист дэглэмд бол за чи тэрийг бариад шоронд хийчих. Хүнийг нь бариад шоронд хийсэн бол зүйл анги нь олдоно гэдэг байсан юм. Баатарсүрэнгийн хэрэг гэмт хэрэг мөн юм бол хоёр хүний хооронд наймаа хийсэн маргаан болохоор эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг баймаар юм гэж учир мэдэх томоохон хуульчид ярьж байна. “Жаст”-ын Батхүүгийн талаар би түрүү бичиж байсан. Баатарсүрэн, Батхүү болон шоронд байгаа олон бизнесмэнүүдийн бие нь тааруу дуулдах юм. Төрд ажилласан бүхнийг авлигачаар нь дуудаж төрөөс төрсөн тэрбумтнууд гэж зэрэг зэрэг хараах боллоо. Их хурлын гишүүд нь бие биенээ доромжлон загнаж чи хөрөнгөтэй, би ядуу гэж гайхуулцгаана.
 
Бүх хэвлэл мэдээллүүд хөрөнгөтэй хүмүүсрүүгээ дайрч доромжилдог нь жирийн үзэгдэл болжээ. Дэлхийн ямар ч улс оронд хамгийн том худалдан авагч нь төр байдаг. Төрд ажиллаж мэдээлэлд хамгийн ойр байсан нь хамгийн том наймаа хийдэг нь ертөнцийн жишиг. Төр худалдан авагч болж хөрөнгө оруулаад л байвал төрөөс тэрбумтнууд төрөхгүй яахын. Энэ жишгээс ямар ч улс орон тойрч чадаагүй юм. Төр гэдэг худалдан авагчийн тэр их
мөнгөнөөс баяждаг хүмүүсийг зах зээлд шилжээд 20 жил болж байгаа манайх шиг улс орон байтугай, 200 жил болсон ардчилсан уяс орон ч одоо хүртэл хорьж чадаагүй байгаа юм шүү. Ийм л учраас сонгууль болж төрийн мөнгийг захиран зарцуулах эрхийн төлөө улайран тэмцэхийг сонгууль гэдэг юм. Арай увайгүй идсэн уусан улс төрийн хүчин нь халагдаж дараагийнх нь гардаг.
 
Адилхан л хусаад гарвал дахиад л хусагдана. Арай багахан хамжааргатай эргэж уулзах нүүртэй идэж уусан нь сонгогддог юм. Тэрнээс төрийн худалдан авах тэр их мөнгөнөөс халбагадахыг хүсэхгүй хүн бараг төрөөгүй байх. Хэвлэл мэдээлэл бол мөн л бизнес байдаг. Хэвлэл мэдээллийнхэн маань бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд худалдан авагч иргэдэд зардаг. Бас хэвлэл мэдээллийнхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд төр гэдэг худалдан авагчид зарж амьдарна. Ямар ч улс орон, аль ч Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг дотооддоо төдийгүй гадаадад сурталчилдаг. Засгийн газар танин мэдэхүйн, боловсролын, Хуулийн, байгаль хамгааллын, соёлын асар их бүтээгдэхүүн хувийн мэдээллийн байгууллагаас худалдан авдаг. Хэвлэлийн бизнес ингэж оршин тогтнодог. Гэтэл сая биднийхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төр маань мөнгөөр худалдаж авахгүй гээд тэнэг шийд гаргачихлаа. Монгол төр аюулгүй байдлынхаа тухай, Засгийн газар нь юу хийснээ, бас юу хийхээ мөнгө зарж сурталчлуулахгүй юм гэнээ. Бүүр хэвлэл мэдээллүүдийг ад үзэн эздийнх нь өмчид, үзэл бодолд нь халдан редакцийг нь хэн нэгэн мэдэх хууль хийнэ гээд байгаа.
 
Хэвлэлийн биднийг хорлож хаалтын гэрээ гэдэг юмыг нь хааж байгаа нь тэр гэнэ. Засгийн газар сурталчлах гэрээ хийнэ үү гэхээс хаах гэрээ гэж хийдэггүй юмаа. Хаалтын гэрээ гэж байдаг бол хулгай хийсэн хүн л намайг битгий хэлээрэй гэж хаалтын гэрээ хийх байх. Бид хэн нэгэн нь баян чинээлэг амьдрах, тэр баяжсан нэг хэсэг нь бусдаа хооллож ундалж, тэжээж явах капиталист нийгмийг сонгосон юм. Капиталистуудаа баривчлан хилс хэрэг тулгаж шорон, гянданд хийж, хөрөнгөтэй хүнийг үзэж чаддаггүй, нүд нь хорсож өсөрхөж явдаг нэг л хачин нийгэм бий болоод байна. Юун гадаадын бизнесмэнүүд орж ирэх дотоодын хэдхэн бизнесмэнүүд нь гарад явчихна даа. Мөнгөтэй,ухаантай хүн заавал Монголд бизнес хийнэ гэж шоронд орон орон зүтгээд байх уу. Тэд гадаадад гараад явчихвал бид л баларна. Манай бизнесмэнүүд ч эх оронч юм даа.

Нийслэл таймс
Г.Дашрэнцэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ner hund 2014-05-17 16:43:34
    Yg shudarga hodolmoror bayjij horongjij hargdach ard tumnihe ilu dutug govj halasin suilj bayjij horongjchod butemjgu biznemsudg ymr biznesmud gedeg yum eh nutginha ongote odteg gadagshin hymdhan uner ogj aldchad orond hog chirj orj ird ard tumende hed nu
    202.131.248.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-05-17 05:59:10
    Baatarsuren uul ni judagtai sain hunii udamtai yomsan daa
    103.26.194.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zolo 2014-05-16 09:25:20
    Hulgailj huurch biznes hiideggui l baimaar yun da
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 08:58:01
    баялаг бүтээгч бизнесмэнүүдээ устгаад байвал оронд нь хятадууд л орж ирээд баялгыг цөлмөх байхдаа. Тэгээд хятадууд бүх бүтээн байгуулалтыг хийж улсын төсвийг бүрдүүлж, цалин мөнгө өгөх байхдаа бидэнд
    103.26.194.11
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-05-16 07:12:59
    оноодор бид капиталист нийгэм биш буур шат шат алгасаад чолоот нийгэмд ороод дундаа ч ороогуй бна одоогоор нийгэмд монго хамтдаа нь унэн боловч ядуу баян нь ялгаатай байх нь унэн юм болж таарч бнауу 200 жил монгоор тоглоод юу хожиж бна оороо ч угуй ор
    5.167.171.206
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2014-05-16 06:49:02
    tegeed ulsiin money idej bayajsan humuus sain hun bolj taaran nuu. Shudarga tsever business hiih , luivar 2 ondoo baidag yum. Dashtseren gyai. ta yumnii sain muu yalgaj chadahgui bna
    202.21.120.234
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 06:21:49
    Үйл үйлээ дагадаг, үйлийн үр нь ирж байгаа нь тэрдээ.
    202.179.20.167
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-16 06:19:16
    За хуцаад бай, юундаа тэгвэл идэж ууж, үхэхээ мэдэхгүй аашласан юм бэ? Ханаж цадахгүй идэж ууж, улсыг шамшагдуулсаныхаа дараа л үхэх гээд байна., шоронд хийх гээд байна гэж гонгинох хэрэг юу байсан юм бэ?Бизнесменүүд шоронд үхэх гээд байна гэнэ, луйвар хи
    202.179.20.167
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2014-05-16 04:39:33
    ulsaa luivardaj idsen ire gdiig shalgah geheer olon yum yariad hereggui ee
    203.91.112.250
    Мэдэгдсэн Хариулах
  • delbee 2014-05-16 01:23:30
    Ядаж Баабар нийтлэлч шиг толгойгоо жаахан цэнэглэж байгаад бич л дээ.Цаадах чинь голоор нь хэлээд байдаг юм шүү.Даанч түүнийг янз янзаар цоллоод үгийг нь сонсохгүй юмдаа .Гэхдээ тэр өөрөө өөрийгөө өлхөн тэжээгээд л яваад байна.Гол нь үнэнд ойрхон энэ нөхө
    103.26.194.1
    Мэдэгдсэн Хариулах
  • delbee 2014-05-16 01:08:08
    Танд бас л барьц алга .Монголчууд баян хүнд дургүйдээ биш барьцтай юманд дуртай.Өнөөдөр нэг юм ярьчаад маргааш өөр юм ярьдаг хүнд бүүр ч дургүй.Уншигчдад аль нь үнэн нь мэдэгдэхгүй алцагануулсан юм битгий бич .Та нарын бичдэг оньсогонуудыг таах гээд байва
    103.26.194.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Зориг 2014-05-16 00:41:49
    Дашрэнцээн сүүлийн үед авилгачдыг хамгаалах болж өөр бичих юм олдохгүй байна уу наад дурьдаад байгаа нөхдөөс чинь нэг нь ч ариун цагаан хөдөлмөрөөрөө энэ хөрөнгийг бий болгоогүй шударгаар хөрөнгөтөн болсон хүнийг дэлхийн аль ч улсад хүндэлж бахархаж явах
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах