Цэцэгсийн талаар та юу мэдэх вэ?
Цэцэг бол энэ хорвоогийн хамгийн сайхан төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгийн билэгдэл билээ. Эрт дээр үеэс хүмүүс
бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ.

Make Google view image button visible again: https://goo.gl/DYGbub
бид хайртай хүн, хүндэлдэг нэгэндээ сэтгэл зүрхээ илчлэхдээ, баяр хүргэхдээ, хүндэтгэл үзүүлэхдээ сарнай цэцгийг сонгодог билээ.

Make Google view image button visible again: https://goo.gl/DYGbub
хоорондын харилцаандаа цэцэгсээр дамжуулан  сэтгэлээ илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэх, баяр хүргэх зэргийг илэрхийлдэг байжээ.  Манай улсын хувьд ихэнх тохиолдолд сарнай болон алтанзул цэцгийг бэлэглэдэг. Тэгвэл цэцгийн өнгөөр нь ямар утга санааг илэрхийлж байгааг мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүчийг, өөдрөг сайхан бүхнийг бэлэглэдэг. Цэцгийн хэлэнд тоо нууцлаг чанарыг агуулдаг.

Нэг цэцэг: Чи минь наддаа цорын ганц
Гурван цэцэг: Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна
Таван цэцэг: Би чамд хайртай
Долоон цэцэг: Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.
Есөн цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг.
Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.
Арваннэгэн цэцэг: Чи миний найз
Арванхоёр цэцэг: Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.
Арвангурван цэцэг: Чамайг үзэн ядаж байна.
Арвандөрвөн цэцэг: Чи надад байгаа цорын ганц эрдэнэ
Арвантаван цэцэг: Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.

Тэгвэл цэцэгсийн өнгө дараах тайлбартай.

Цагаан өнгө-Гэнэн цайлган зан
Шар өнгө-Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг
Ягаан өнгө-Хайрыг илтгэдэг
Тод улаан өнгө-Гал халуун, оргилуун хайрыг
Цэнхэр өнгө-Үнэнч байдлыг
Хөх ягаан өнгө-Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Хар өнгө-Үхлийг илэрхийлдэг

Алтанзул цэцэг нь Өмнөд Европоос Африк, Азид хүртэл ургадаг. Тасалсан ч шинэлэг чанараа хамгийн удаан хадгалдаг цэцэг юм. Шар өнгийн алтанзул нь Би чамд хайртай гэсэн утгийг илэрхийлдэг бол улаан нь зүүдэндээ чамтайгаа учирдаг эсвэл би чамд хайртай, хар нь үхэл гашуудлыг илэхийлдэг байна.

Харин дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн сайн мэдэх, хамгийн романтик цэцэг бол сарнай билээ. Шар сарнай нь нөхөрлөл, гал улаан сарнай нь чин үнэнч хайрыг, хар сарнай нь хагацал, уй гашуудлыг бэлгэддэг.

С.Анар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.