Хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ
Засгын газрын  “Улаанбаатар хотын Цагдаагийн газар байгуулах тухай” 115 дугаар тогтоолоор Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгосон билээ. Үүргийн дагуу Хууль зүйн сайд наймдугаар сарын 8-ны өдөр “Улаанбаатар хотын цагдаагийн газар байгуулах тухай” А/140 дугаар тушаал гаргасан байна.

Дээрх тушаалд Цагдаагийн ерөнхий газрын даргыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоохыг даалгажээ. Тушаалын дагуу Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/748, 534 дугаар хамтарсан захирамж, тушаал гаргаж, Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллаж байна.

Хуулийн хүрээнд нийслэл дэх болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн хамтарсан есдүгээр сарын 8-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” 13/17 тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлалаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-10 05:05:40
    босоо бүтэцтэй байгууллага биз дээ. байтлаа аймагын дарга аймгын цагдаагын даргаа сум сумын цагдаагын даргаа сонгодог болох нээ дээ.
    202.179.29.19
    Мэдэгдсэн Хариулах