Оюутолгой компанийн гадаад ажилтнаас Улаанбурхан өвчний халдвар илэрчээ
Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ болон ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хоёр жилийн өмнө уг өвчний халдвар манай улсад их байсан төдийгүй бага насны хүүхдүүд нас барсан тохиолдол олон бий.

Ер нь дэлхий дахинд Улаанбурхан өвчний халдвар өндөр байгаа аж. Тиймээс аль ч улс орноос манай улсад зөөвөрлөгдөж дамжиж орж ирэх магадлал тун өндөр юм.
 
Ингээд Улаанбурхан өвчний халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Монгол Улсад Улаанбурхны тохиолдол өчигдөр илэрлээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюунтолгойд ажилладаг гадаад улсын иргэний бие нь муудаж, өндөр тунгаар халуурлаа гэсэн мэдээллийг манайд төвд өгсөн. Тус өвчтөнд шинжилгээ хийхэд Улаанбурхан болох нь батлагдсан. Мэдээллийн мөрөөд өчигдөр Оюутолгойд эмнэлгийн эмч нар онлайнаар шуурхай хурал зөвлөгөө хийж, ажиллах заавар зөвлөгөө өгсөн. Мөн онгоцор мэргэжлийн эмч нарын баг илгээсэн. Одоогоор таван хүн тэнд ажиллаж байна. Өвчтнийг тусгаарласан байгаа. Мөн 12 хүнийг ч тусгаарлаад зөвлөгөө өгч, цаг алдахгүй ажиллаж байна.

Ер нь ийм халдвар дархлаа суларсан хүнд маш хурдан илэрдэг. Дархлаажуулалтад хамрагдаагүй бүлэг хүмүүст вирус илрэх магадлалтай. Тиймээс ойрын хугацаанд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.

Түүнээс гадна албан байгууллагын хамтын ажиллагаа нийгмийн хариуцлага гэж бий. Энэ хүрээнд эм тарианы зардал шаардлагатай гэсэн хөрөнгө мөнгийг дээрх компаниас гаргаж, хамтран ажиллах ёстой. Хариуцлагаа хүлээнэ. Гадаадаас олон ажилтан авчирч ажиллуулдаг учраас үүн дээрээ Оюутолгой компанийнхан анхаарарай. Хилээр орж ирэхэд шинжилгээ авах ёстой, вакцин хийсэн эсэхэд анхаарч урьдчилан сэргийлэх маш чухал юм шүү.  Тиймээс иргэд Улаанбурханы халдварын эсрэг вакцинаа заавал хийлгэхийг уриалж байна” гэв.
 
ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа “ДЭМБ-аас зөвлөгөө, санамж сэрэмжлүүлэгийг авч байсан. Энэ тухай бүрт нь тодорхой санамж, зөвлөгөөг ард түмэнд хүргэж ажиласан. Зөвлөмжийг ард түмэнд сайн хүргэснээр цагаан сараар элдэв халдвар бага гарсан, томуу томуу төст өвчин ч даамжраагүй.

2018 оны сүүлчээр дэлхий дахинд Улаанбурхан халдварын өвчлөл их байгаа. Тухайлбал, Энэтхэгт 64 мянган хүн Пакистан улсад 33 гаруй мянган хүн уг өвчнөөр өвчилсөн нь бүртгэгдсэн байна.  Манай улсад хаалга тогшоод хүрээд ирлээ. Тиймээс дэлхийд өндөр хувьтай халдвартай байгаа тул энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, сэрэмжлээрэй” гэв.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Уг халдвараар урьдчилан сэргийлэх ажлыг яамнаас хийж эхэллээ. Сайдын албан даалгавар гарч, бэлэн байдлаа хангаж байна. Эмч мэргэжилтнүүдээ давтан сургалтад хамруулж байна. Дархлаа султай хүмүүст халдварлах эрсдэл өндөр. Тиймээс 0-8 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар холбогдох байгууллагуудад вакцин захисан байгаа. Вакцины хоёр дахь үе шат болох 9 сартайгаас дээш бүх насны хүнийг уг халдварын эсрэг вакцинд хамрагдахыг уриалж байна.

Түүнчлэн олон нийтийн газраар явахгүй байх, хувийн эрүүл мэндийн ариун цэврээ сайн сахихыг, айл хэсэхгүй байх, өөр бусдад халдаахгүй байхыг анхааруулъя. Улаанбурханы өвчний онцлог, шинж тэмдэг бол эхлээд хүүхэд халуурна, хүүхдийн нүд нуухтна. Өвчний хүндрэл аюултай, цаашид уушгины хатгаа болно, амьсгалын дутагдал, гэдэс гүйлгэх, их хүндэрвэл хараагүй болох чих дүлийрэх, тагнай цоорох гэх мэт эрсдэлтэй” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2019-03-07 09:40:52
    улаан бурхан-корь өвчин тийм сүртэй юмуу,тарваган тахал биш, сэтгүүлчид ард түмнийг бөөн бухимдал хэрүүлээр толгойг нь эргүүлж хаях юмаа, мэдлэг хүрэх юм бичээ
    202.21.120.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Hun 2019-03-07 05:55:20
    Gadaadaas ajlah huch avahdaa buten shinjilgeend orson bichig nehdeg boloh heregtei haanaas yamar ovchnii uur sanaatai sanamsargui orj irehiig yaaj medeh ve
    103.229.122.127
    Мэдэгдсэн Хариулах