Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг хэний шийдвэрээр суллав
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалд холбогдсон алба хаагчид нийгэмд дуулиан шуугиан тарьж эхэлж байна.

Хуулийнхан ч сүрданзан болцгоож, барьж хориод буцаагаад суллачих юм. Тодруулбал, ХХБ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг уржигдар орой цагдан хорив.

Гэвч өчигдөр тэднийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Х.Идэрийн захирамжаар суллажээ. Суллах шийдвэр нь шүүгчийн захирамжгүйгээр цагдан хорьсон. Тиймээс хорих шаардлагагүй гэж үзжээ.

Олон нийтийн зүгээс дээрх гурвыг сулласан шүүгч нарыг зөрүүлээд баривчлах ёстой гэж үзэж байна. Үнэхээр таслан сэргийлэх арга хэмжээ авах процесс нь хууль бус байсан уу, шүүх шударга бус байв уу. Эсвэл мөрдөгч, прокурор цагдан хорьчих олигтой үндэслэлээ шүүхэд танилцуулж чадаагүй юу.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэж үзжээ. 
 
Шүүхийн шийдвэр нь
 
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О,  Э, Х, П нарыг  хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ. 

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих зөвшөөрөл шүүхэд ирээгүй байна. 

Тэднийг Эрүүгийн хуулийн ямар зүйл заалт, ямар үндэслэлээр ийнхүү баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. 

Харин өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол мөнгө угаалт, луйврын хэрэг" хэмээн мэдэгдсэн. 

Цагдаагаас Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулахдаа прокурорын байгууллагад цагдан хорих зөвшөөрлөө хүргүүлсэн боловч ажлын цаг дууссан байсан учир хяналтын прокурор уг зөвшөөрлийг шүүх рүү явуулаагүй байсан гэжээ.
 
Тэднийг сулласан шүүгч Х.Идэр гэж хэн бэ

Тэднийг сулласан шүүгч хэн байв гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна.  Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Х.Идэр тэднийг суллах шийдвэрийг гаргажээ.

Түүнийг УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүүхэд бөгөөд төрсөн ах Х.Тамир нь Тээврийн прокурорын газар ажиллаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Шалгагдаж байх хугацаандаа дахин холбогдсон байдаг. Удаан хугацаанд шалгагдаж, хэл амны бай болсон хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. 

Х.Идэр шүүгч олны анхааралд байдаг хэргийг шийдвэрлэдэг бөгөөд одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шийдвэрлэж байсан бөгөөд хууль бус шийдвэр гаргалаа гэж тухайн үед их чичлүүлж байсан. Шүүгдэгч Л.Гансүх ч “Х.Идэр шүүгч АТГ-т барьцаалагдсан” гэж хэлж байсан удаатай.

Шийдвэр гаргасан Х.Идэр шүүгчийн хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн халаасны хүн гэх яриа гарав. Тиймээс өчигдөр тэднийг суллаж, эрх чөлөөтэй болгожээ.

Дашрамд дуулгахад, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 онд зарлиг гаргаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчээр Х.Идэрийг томилж байжээ.
 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine