Завхан аймгийн 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна
Завхан аймгийн хэмжээнд 24 сумын 116 багт 9.1 мянган малчин өрхөд 3.6 сая мал хаваржиж байна. Бусад сумын нутагт 258 өрхийн 233,5 мянга, гадна аймгийн нутагт 94 өрхийн 75.8 мянга, дархан цаазтай болон төрийн тусгай хамгаалалтын бүсэд 83 өрхийн 50.2 мянга, хилийн зурвас бүсэд 110 өрхийн 16.3 мянган мал тус тус хаваржиж байгаа юм. Отор нүүдлээр яваа иргэдийн дунд 0-5 насны 49 хүүхэд, жирэмсэн 2, ахмад настан 9, архаг суурь өвчтэй 22, хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэн байна.

Одоогийн байдлаар Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал 3 дугаар сарын 5-10-ны өдрөөс төллөж эхэлнэ. Тийм учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээлийн дутагдал үүсэх, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж дутагдах нөхцөл үүсч, цаашлаад хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.