Гурав дахь цогцсыг олж гаргалаа
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
 
Аврагчид энэ сарын 01-нй өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг энэ сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12.55 цагт дахин нэг иргэний цогцсыг олж гаргажээ. Одоогоор шүүх шинжилгээний төвийнхэн цогцсыг таниулах ажиллагааг хийх юм байна. 

Хоёр хоногийн өмнө сэтгүүлчдийг  осол гарсан уурхайд очиход ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Нэг хүнийг хаана байгааг олсон. Лаг шаврыг ухахад хүндрэлтэй байна. Болгоомжтой ухахгүй бол дахин нуралт үүсч, хөлдсөн мөс дээрээс унах аюултай байгаа юм. Тиймээс маш болгоомжтой үзэж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн билээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-03-06 07:07:34
    технологийн бус хеделмер хамгаалал аюулгуй ажиллагааг хангаагуйн балаг ийм л байгаа юм даа дервен хуний алтан амь тэр олон хуний хуч хеделмер бурхан минь
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах