Ослын голомтод Шадар сайд Ө.Энхтүвшин ажиллажээ
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцав.

Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа юм.

Тиймээс 24 цагийн турш усыг соруулан өчигдрийн байдлаар усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй байна.
Мөн завь ашиглан карьерийн зайрмагдсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

Ослын голомтод Онцгой байдал, Прокурор, Мэргэжлийн хяналт болон аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн  нийт 242 хүн, 38 техник, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.  

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Вуур 2019-03-06 07:35:51
    Эсгий хийх газарт нохой хэрэггүй э гэж
  • зочин 2019-03-06 04:39:11
    хууль завхруулагчдын балаг ажиллаж байгаа хумууст аяга халуун цай хоол хэрэгтэй байх даа нехцел байдалд унэлгээ хийж дахин нуралт уусэхээс болгоомжил
  • зенег 2019-03-06 03:42:43
    Энэ евген осол болсон газар ажиллаж байгаа нэртэй ямбалаад буур тэнд байгаа хумууси беен дараа болдог гэж байгаа
  • зочин 2019-03-06 02:54:04
    энэ нэг шар чавганц осол болсон газарт л явж байх юм аа, хар мөртэй амьтан